Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33.9 тэрбум төгрөг төсөвлөж, улсын хэмжээнд гэрээ бүхий 1017 эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эм олгож байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24-р тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, энэ оны нэгдүгээр сарын 15-наас мөрдөж буй юм.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагч иргэдийн хамгийн түгээмэл худалдан авдаг эмийг эрүүл мэндийн даатгалын цахим жорын системд үндэслэн судалгаа хийснээр жагсаалтыг шинэчиллээ.
Судалгаанаас үзэхэд эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын 56.7 хувийг 50 буюу түүнээс дээш насныхан эзэлж, зонхилон тохиолдох өвчлөл болох зүрх судас, хоол боловсруулах замын, чихрийн шижин, тархи толгойн болон элэг цөсний эмийг хамгийн их хэрэглэж байсантай холбогдуулан 60 гаруй нэрийн эмийн хөнгөлөлтийн хувийг нэмж 50 гаруй эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан.
Шинэчилсэн жагсаалтаар эмийн бүртгэлтэй холбоотой шалтгаанаар өмнөх жагсаалтаас хасагдсан өргөн хэрэглээний жортой нөхцөлөөр олгогддог 17 нэрийн эмийг нэмж, цаашид зах зээлд нийлүүлэгдэхгүй буюу олгох нөхцөл нь өөрчлөгдсөн 29 эмийг жагсаалтаас хассан байна.
Мөн 170 ерөнхий нэршлийн 812 худалдааны нэрийн эмийг хөнгөлөлттэй олгохоор баталж насанд хүрэгчдийн 170 ерөнхий нэршлийн 630 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувь хүртэл, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 59 ерөнхий нэршлийн 170 гаруй эмэнд дунджаар 50-80 хувийн үнийн хөнгөлөлтийг үзүүлэхээр болсон юм.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллаж даатгуулагчдын хамгийн их авдаг 50 гаруй эмийн үнийг 400-6500 төгрөг хүртэл бууруулжээ.