ЕХБХ-ны Аваргуудын Лигийн шөвгийн 16 багийн өрсөлдөөн өнөө шөнө эхэлж байна. Энэ шатны эхний тоглолт Английн “Манчестер Юнайтед” – Францын “ПСЖ” багуудын хооронд болох юм. Эдгээр багууд өмнө нь Европын тавцанд таарч байгаагүй. “Улаан чөтгөрүүд” оны өмнөхөн Оле Гуннар Солшерийг багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсноос хойш 11 тоглолтод 10 хожиж, 1 тэнцээд буй. Улмаар Премьер Лигийн хүснэгтийн эхний 4-т орж ирээд байгаа юм.
Харин “ПСЖ” Францын лигийг удаах байранд яваа багаасаа 10 оноо илүү тэргүүлж яваа. Гэвч тэднээс Неймар, Кавани, Мёнье нар бэртлийн улмаас өнөөдрийн тоглолтод оролцох боломжгүй. ЕХБХ энэ улирлын Аваргуудын Лигийн хасагдах шатны тоглолтуудаас эхлэн “VAR – Video Assistant Referee” ашиглахаар болсон билээ. Өнөөдрийн тоглолтын бас нэгэн онцлог нь 2014-15 оны улиралд “Манчестерт Юнайтед”-д хүчин зүтгэж байсан Аргентин хагас хамгаалагч Анхель ди Мариа хуучин багийнхаа эсрэг тоглоно. Өнөө шөнө мөн Италийн “Рома” – Португалын “Порту” багуудын эхний тоглолт Ромд болно.
Боломжит гарааны бүрэлдэхүүн:
Манчестер Юнайтед (4-3-3): Де Хеа; Янг, Линделоф, Жонс, Шо; Эррера; Матич, Погба; Лингард, Рашфорд, Марсиал
Бэртэлтэй: Дармиан, Валенсиа
Эргэлзээтэй: Рохо
Хуудас авбал өнжих: Матич, Валенсиа
ПСЖ (4-4-2): Буффон; Керер, Силва, Кимпембе, Бернат; Алвес, Маркиньос, Верратти, Ди Мариа; Дракслер, Мбаппе
Бэртэлтэй: Неймар, Кавани, Мёнье
Хуудас авбал өнжих: Керер, Неймар, Верратти
Оле Гуннар Солшер: “Бүх л хөлбөмбөгийн фэнүүд энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа биз. Өнөө шөнө онцгой үдэш болно. Би залуусаа өөрсдөдөө итгэлтэй байхыг хүсч байна. Эсрэг багт олон тоглогчид нь гэмтэлтэй байгаа ч энэ нь тэднийг тааварлахад бэрх болгож байгаа. Бид том тоглолтод бэлэн болсон.”
Томас Тухель: “ПСЖ бол довтолгоо зонхилсон баг. Энэ бол бидний нэрийн хуудас. Гэхдээ Манчестер өнөөдрийн тоглолтод довтолж тоглох магадлал өндөр. Тиймээс бид зарим мөчүүдэд хамгаалах шаардлага бий болох байх. Солшер Юнайтедад ирээд энэ багийг тэс өөр болгож чадсан. Өөртөө итгэлтэй болсон, олон гоол ч оруулж байгаа. Боломж 50-50 гэж бодож байна.”
Тоглолт: Манчестер Юнайтед - ПСЖ
Хэзээ: 2019.02.13-ны 04:00 цагаас
Хаана: Олд Траффорд, Манчестер, Англи
Шүүгч: Даниэлэ Орсато (Итали)
Суваг: SPS Хөлбөмбөг