“Эрдэнэс Таван толгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд хагас өдрийн турш үргэлжиллээ.
Зөвлөгөөнийг “ЭТТ” ХК, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нээв.
Тэрээр “Манай эдийн засаг их мэдрэмтгий. 17 хувьд хүрч, огцом өсдөг шигээ гэнэт доошилдог. Уул уурхайн салбараас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд бид газар дорх баялгаа ашиглахаас өөр аргагүй. Цаашид Норвеги, Казахстаны Тэтгэврийн сан зэрэгтэй адил баялгийн сан байгуулж, уул уурхайн орлогоо хуримтлуулан хуваарилдаг сайн туршлагыг нэвтрүүлнэ. Энэ санг улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд түлхүү хүртэнэ” гэсэн юм.
Норвегийн энэ туршлагыг судлахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа гэж ЗГХЭГ-ын дарга мэдээллээ.