Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.
-Нохой жилийн сүүлийн улс төрийн үйл явц ардчиллын институцийн байр суурийг ганхуулж байна гэж дүгнэх хүн байна. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Нэгдэхгүй байна. Монголчууд өнгөрсөн 30-аад жилд хангалттай хэрсүү болсон. өнөөдрийн улстөрийн нөхцөл байдал өнөөдрөөс илүү муудаад 1990 оны өмнөх рүү эргэн орох үйл явц хэзээ ч болохгүй. Бүр өнөөдрөөс дээрдээд, Европын зарим орны хэмжээнд очон гэж хэзээ ч байхгүй. Энэ бол маш удаан явцтай.
-Тавантолгойтой холбоотой асуудлаар Элбэгдоржийг шалгуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга 178 хуудас материал өгсөн. Үүнд Та ямар хариулт өгөх вэ?
-Баттулга аа, тэр 178 хуудас материалаа нээлттэй болго. өөр юу байгаа юм. Надад ард түмнээс нуух юм байхгүй. Баттулга бол зүгээр л архаг хулгайчийн зан гарч байгаа. Баттулга бол Тавантолгой, төмөр замтай холбоотой асуудлаа Элбэгдоржид үүрүүлье гэж байгаа. Баттулга Эрдэнэтийн 49 хувь, АСЕМ-тай холбоотой мөнгө төгрөг идсэн уусан гэх асуудалд огт холбоогүйг сайн мэдэж байгаа. Тэр бүх хулгайтай холбогдох зүйл гараагүй учир өөрийнхөө хэргийг Элбэгдоржид үүрүүлэхээр сэдсэн хэрэг. Энэ бол хулгай зохион байгуулж сурсан хүний арга. 1990-ээд оны үед спирт оруулж ирээд талх шиг зарж байсан. Одоо Баттулга Монголд хамгийн ашигтай байгаа алтны ордуудыг гартаа оруулахын төлөө явж байгаа. Би тэгж харж, хардаж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХИЙГ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал Та Ерөнхийлөгчийн институцтэй холбоотой ямар өөрчлөлтүүд хийж болох вэ?
-Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хуулиар багасгаж өгч болно. Ерөнхийлөгч бол ҮАБЗ, батлан хамгаалах, хууль шүүхийн чиглэл, Монголын уламлал, ёс заншлын чиглэлээр хууль санаачлах эрхтэй. Нийгэм, эдийн засаг, санхүүтэй холбоотой бүх асуудал Засгийн газарт хамаатай. Ерөнхийлөгчийн орж болохгүй хил хязгаарыг нарийн тогтоож өгвөл болчихно гэж боддог.
Би өөртөө итгэлтэй байна. Би хэзээ ч Монголын ард түмний эрх ашгийн эсрэг зүйл санаж байгаагүй. Дорлигжав, Сайханбилэг нарын хүмүүс өөрийнхөө итгэл үнэмшлээр надтай ажиллаж байсан. Баттулгад өнөөдөр зовлон байгаа, ямар зовлон гээч хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л байгаа. Би тэр Алтан Дорнод Монголын Ганболд гэж нөхрийн нэг зүйлд нь Баттулга очоод дарсан байгаа. Нэг бол тэр хүн өөрөө Баттулга руу гүйж очсон.
-Таны Ерөнхийлөгч байхад Монголд олон генерал төрсөн. Б.Хурц гэх мэтээр Та энэ хүмүүст ямар үндэслэлээр цол өгсөн бэ?
-Би Монгол Улсын хуулийн дагуу ажилласан, Үндсэн хуульд Ерөнхийлөгч Генерал цол өгнө гэж заасан байгаа. Б.Хурц юуны төлөө явсан юм, та нар түүхийг нь мэднэ шүү дээ. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч, Н.Багабанди Ерөнхийлөгч байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь үүрэг өгдөг, Хурц үүрэг биелүүлдэг хүн л байсан шүү дээ. Нэг зүйл л хэлье, би ажилдаа эзэн эзэн болдог хүнийг л албан тушаалд томилсон, шагнасан. Б.Хурц хийсэн ажилдаа эзэн болдог хүн. Дээр нь Хурц улстөрчдийн муу булхайг мэддэг хүн, тиймээс зарим улстөрчид энэ хүнээс эмээдэг.
-ШХАБ-д элсвэл Монголд ямар хохиролтой вэ?
-Эхлээд гар барина. Гар бариад бугуй барина. Бугуй бариад тэвэрнэ. Тэр тэврэлтээс Монгол хэзээ ч гарч чадахгүй. Энэ бол Шанхайн ломбард. Боль оо, Баттулга аа, Чи Шанхайн ломбарданд Монголыг тавьж болохгүй.
Д.ДОРЛИГЖАВЫГ ХОРЬЖ, ДАРАМТАЛЖ БАЙГААГИЙН АРД Х.БАТТУЛГА БАЙГАА
Д.Дорлигжавыг хорьж, дарамталж байгаагийн ард Баттулга байгаа. Т.Ганболдын алт, хэл амьтай асуудал дээр тэр Баттулга очоод дарсан байна. Яг тэр хийж байгаа зүйлээ өнөөдөр Дорлигжавт үүрүүлж байна. Дорлигжавыг Ганболдтой нь хамт суулгаж байгаад “Цензургүй яриа”-гаар яриул л даа. Үнэхээр тийм аймшигтай зүйл байгаа бол УИХ дээр нээлттэй сонсгол явуул. Нээлттэй сонсгол дээрээ намайг, Дорлигжавыг дуудчих. Дарамтлуулсан гэж байгаа нөгөө талын хүмүүсийг дууд. Тавантолгойн төслийг зогсоосны төлөө 1000-аад аж ахуйн нэгж хохирсон. Зарим нь амиа хорлосон. Тэр амиа хорлосон хүмүүсийн ар гэрийнхнийг оруул л даа. Тэнд чинь түмэн хүн ажиллаж байсан шүү дээ.