BuzzFeed сайт Apple-ыг 3-р сарын 25-нд төлбөртэй, мэдээний үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах арга хэмжээгээ зохион байгуулна хэмээн мэдээлжээ.
Энэхүү арга хэмжээний үеэр Apple-ыг iPad mini, AirPods, AirPower зэрэг төхөөрөмж бус шинэ үйлчилгээнүүдээ танилцуулна хэмээн таамагласан байна. Шинэ үйлчилгээ гэдэгт олны хүлээлтийг үүсгээд байгаа видео стрийминг тэргүүтэй хэд хэдэн үйлчилгээ багтаж байгаа аж.
Сүүлийн хэдэн жилийн турш Apple 3-р сарын үеэр iPad-ыг гол сэдвээ болгосон арга хэмжээ зохиосоор ирсэн билээ. Тиймдээ ч ирэх сарын арга хэмжээний үеэр iPad-тай холбоотой мэдэгдэл хийж ч болох талтай.
Одоогоор Apple арга хэмжээний албан ёсны урилгаа явуулж эхлээгүй байна. Гэсэн хэдий ч арга хэмжээ болох өдрийг 3-р сарын 25 гэж таамагласан Жон Пакцковский өмнө нь хэд хэдэн удаа ийм төрлийн арга хэмжээний товыг албан ёсны мэдэгдлээс өмнө нь үнэн зөв мэдээлж байсан юм.
Эх сурвалжуудын үзэж байгаагаар хэрэглэгч Apple-ын мэдээний үйлчилгээнд тодорхой төлбөр төлснөөр бусад төлбөртэй сэтгүүл, сайтуудын мэдээ, мэдээллийг нэг дороос үнэ төлбөргүй унших боломжтой болох гэнэ. Энгийнээр бол мэдээ, мэдээллийн Нетфликс л гэсэн үг.
Харин The Wall Street Journal сайтын мэдээлснээр Apple одоогоор хэвлэл мэдээллийн компаниудтай орлогоо хуваах тал дээр эцэслэн тогтоогүй байгаа аж. Түүнчлэн тус сайт уг үйлчилгээний сарын төлбөрийг 10 ам.доллар хэмээн таамаглажээ.
iPhone-ы борлуулалт буурсантай холбогдуулан Apple орлого олох шинэ арга замуудыг бий болгож байгаагийн нэг нь энэхүү төлбөртэй, мэдээний үйлчилгээ аж.
Эх сурвалж: The Verge