Mongolia Mining 2019 буюу олон улсын уул уурхайн үзэсгэлэнг 9 дэх удаа дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа спортын ордонд болно. Үзэсгэлэнд 20 гаруй орны 150 орчим компани, түүний дотор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, Канад, Чех, Австрали, АНУ, Финланд, Итали, Герман, ОХУ, БНХАУ, Беларус, Казахстан, зэрэг орноос уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцож, Монголын уул уурхайн салбарт техник, технологи, үйлчилгээгээ танилцуулна.
“Трансвест Монголиа” ХХК, “Юнайтэд белаз машинери” ХХК , “ЗАМайн Сервисиз” ХХК, “Хера Экуйпмент” ХХК , “Грийн химистри” ХХК, “Эпирок Монголиа” ХХК, “Профэйшнл” ХХК зэрэг уул уурхайн салбарын томоохон техник, тоног төхөөрөмж нийлүүлэгчид шинэ техникүүдээ дэлгэн харуулахаас гадна, үзэсгэлэнгийн танхимд бүтээгдэхүүнийхээ танилцуулга сурталчилгааг хийнэ.
Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө, энэ удаагийн үзэсгэлэнгийн гол сэдэв болох хариуцлагатай уул уурхайн талаар семинар хийнэ. Гадаад дотоодын ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчдад зориулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монгол улсын эрдэс баялгийн нөөц, төрийн бодлогын талаар илтгэл тавина. “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт” УҮГ, “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн худалдан авалтын бодлого, тавигдах шаардлагын талаар ханган нийлүүлэгчдэд мэдээлнэ.
Хариуцлагатай уул уурхайг дэмжих уриатай энэ үзэсгэлэнд уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа хөрөнгө, оруулалтыг сурталчилна.
Үзэсгэлэнг уламжлал ёсоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт Малтмал, Газрын Тосны Газар, “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэг дор “Майнэкс Монгол” ХХК зохион байгуулна. Mongolia Mining 2019 үзэсгэлэнг Komatsu брэндийн албан ёсны дистрибьютор “Трансвест Монголиа” ХХК болон Үндэсний бүтээн байгуулагч “Цбон” ХХК ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.
Дотор талбайн захиалга дүүрсэнтэй холбоотойгоор Буянт-Ухаа Спортын ордны гаднах үзэсгэлэнгийн танхимд захиалга авч эхэллээ. Стандарт багц бүхий талбайн дагалдах хэрэгсэл, үйлчилгээ зэрэг нь шинэ танхимд адил үйлчлэх ба үнэ харьцангуй хямд. Талбайн хэмжээ бүгд 9м2 байх /1м2 – 390,000₮/ ба 40 гаруй компани оролцох боломжтой. Та бүхэн амжиж талбайгаа захиалаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг mongolia-mining.com-оос авна уу.