Словакийн шигшээ баг, Италийн “Наполи” клубийн хагас хамгаалагч Марек Хамшик манай урд хөршийн лигт тоглохоор боллоо. 31 настай тоглогч БНХАУ-ын Супер Лигийн “Далянь Ифан” клубт нэгдсэн байна. Тэд “Наполи” клубт 20 сая евро төлж, 3 жилийн гэрээг байгуулсан талаар Италийн хэвлэлүүд мэдээлж байгаа аж.
Анх 2007 оны зун Италийн “Брешиа” клубээс 5.5 сая еврогоор “Наполи”-д ирж байсан Хамшик тус багт 12 жилийн хугацаанд хүчин зүтгэхдээ 520 тоглолтод оролцож, 121 гоол оруулжээ. Эдгээр нь “Наполи” клубийн рекорд амжилт болон бүртгэгдсэн юм.
Хэдийгээр Европ тивд наймааны цонх аль хэдийн хаагдсан ч Хятадын лигийнх хараахан хаагдаагүй байгаа учраас энэхүү наймаа ийнхүү биеллээ олжээ. Хамшикийн тоглох “Далянь Ифан” клубийн хувьд 2009 онд байгуулагдсан бөгөөд тэр даруйдаа 2,3-р дивизионд хоёр улирал дараалан түрүүлж, дээд лигт дэвшсэн юм.
Тэд өнгөрсөн улиралд Хятадын Супер лигт 11-р байранд орсон. Тус багт Николас Гайтан, Янник Карраско нарын гадаад тоглогчид хүчин зүтгэдэг билээ. Хятадын Супер Лигийн 2019 оны улирал 03-р сарын 01-ний өдөр эхэлнэ.