Чөлөөт агент болоод байсан хүчний довтлогч Маркифф Моррис лигийн шилдэг багуудын нэг Оклахома Сити Тандер багтай гэрээ байгууллаа.
Маркифф Моррис Нью Орлеанс Пэликанс багтай гэрээ хийхэд тун ойрхон ирээд байсан ч Тандер түүнийг авч чадлаа. Мөн эдгээр өдрүүдэд түүнийг авахаар Хьюстон Рокетс, Брүүклин Нэтс, Торонто Рэпторс багууд холбогдоод байсан юм.
Энэ улиралд 11.5 оноо, 5.1 самбар дунджилж 43.6%-тай довтолж байгаа Маркифф Моррис 12 сарын 26-наас хойш гэмтлийн улмаас талбайд гараагүй байгаа бөгөөд Оклахома Сити Тандер Моррисыг авснаар багаа улам бүр хүчирхэг болгож байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Улирал дуустал Моррис Жэрами Грантын араас сэлгээний эхний сонголт болох ба тааруу тоглож байгаа Патрик Паттерсоноос илүү минут тоглох боломж бүрдэж байгаа юм.