Энэ сарын 8, 9, 10, 11-ний өдрүүдэд Хан-Уул дүүрэг, Зайсанд байрлах KFC салбараас хоол идсэн 16 хүн ойр ойр бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрч байна гэсэн мэдээллийг ХӨСҮТ-өөс мэргэжлийн хяналтын байгууллагад өгчээ.
Мэдээллийг авснаас хойш
- тоног төхөөрөмжөөс арчдас,
- хоолны дээж,
- ундааны 4 сорьцыг авч төв лабораторидаа шинжлүүлсэн байна.
Мөн тухайн салбарын 28 хүнээс нян тээгч илрүүлэгч шинжилгээг авч, шинжлүүлж байна. Албан ёсны хариу ирээгүй.
Уг хэрэгт зөрчлийн хэрэг нээж, Зайсан KFC салбарын үйл ажиллагааг түр зогсоох хүсэлтийг прокурорт хүргүүлсний дагуу энэ сарын 13-наас эхлэн үйл ажиллагааг нь зогсоожээ.
Хан-Уул дүүрэгт байрлах KFC түргэн хоолны газрын бүтээгдэхүүний дээжээс авсан шинжилгээний хариу гараагүй хараахан гараагүй байгаа юм.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өгсөн мэдээллээр “Өнөөдрийн байдлаар KFC түргэн хоолны газарт хоол идсэн гэх ижил өгүүлэмжтэй 37 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд урьдчилсан шинжилгээгээр цусан суулга үүсгэдэг шигелл нян илэрсэн” гэлээ.