Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болжээ. Өмнөх оны мөн үеэс 161 (16.9 хувь) мянган төгрөгөөр өслөө.
Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.7 (3.1 хувь) мянган төгрөгөөр буурсан ч цалингийн орлого 97 (19.5%) мянга, бусад орлого 24 (28.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ өнгөрсөн улиралд 1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 77 (8.2%) мянган төгрөгөөр өслөө. Харин өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117 (11.4%) мянган төгрөгөөр мөн л өсчээ.
Эх сурвалж: Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны дөрөвдүгээр улирлын судалгаа