Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар ажиллахыг батламжлахаас татгалзсан албан бичгийг өчигдөр НИТХ-ын дарга С.Амарсайханд илгээжээ.
Засаг даргад нэр дэвшигчийг сонгох санал хураалтад олонхийн санал авсан С.Мөнхчулууныг Засаг даргаар батламжлуулах тухай албан бичгийг нэгдүгээр сарын 16-ны өдөр Ерөнхий сайдад илгээсэн бөгөөд Гүйцэтгэх засаглалын тэргүүн нэг сарын дараа хариу өгсөн нь энэ.
Ерөнхий сайд С.Мөнхчулууныг ямар шалтгаанаар хотын Засаг даргаар томилохоос татгалзсанаа албан бичигт дурдаагүй байна.
Ерөнхий сайд нэр дэвшигчийг Засаг даргаар томилохоос татгалзсан хариу мэдэгдвэл 15 хоногийн дотор НИТХ хуралдаж, Нийслэлийн Засаг даргыг санал хураалтаар тодруулна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хоёр дахь нэр дэвшигчийг Ерөнхий сайд татгалзахгүй батлах зохицуулалттай юм байна.