Нарны аймгийн бага гарагуудын нэг Церес дээр хэдэн сая жилийн өмнө ус байсан ул мөр олджээ. NASA-гийн Dawn хиймэл дагуулаар хийсэн судалгаагаар гадаргуу дээрх чулуулаг нь мөстэй холилдсон бүтэцтэй гэдгийг тогтоосон байна.
Церес нь Бархасбадь болон Ангараг гарагуудын дунд оршдог ба нийт хэмжээнийх нь 30-аас дээш хувийг ус эзэлж байгаа гэсэн албан бус тооцоо байна. Гэвч мөс дангаараа гадаргуу дээр байх цөөн хэдхэн тохиолдол бүртгэгдсэн аж.
20 сая жилийн өмнөх солирын мөргөлдөөнөөс үүдэлтэй “Оккатор” тогооны гадаргууд давс байгааг тогтоожээ. Мөргөлдөөний улмаас их хэмжээний дулаан ялгарч гадаргын мөс хайлан ууршиж сансарт дэгдсэнээр давсархаг гадарга үүссэн гэж судалгааны багийнхан үзэж байна.
Эх сурвалж: Space.com
А.Эрхэмбаяр