09.30
Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг болно.
10.00
- Буянт-Ухаа спорт цогцолборт XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14, Өндөр Гэгээний их дүйчэн өдрийн тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдана.
- ШУТИС-д УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны газрын удирдлагууд ШУТИС-ын Барилга, архитектурын сургуулийн үйл ажиллагаатай танилцана.
- Монголын хөрөнгийн бирж дээр "Ард Кредит" ББСБ-ын үнэт цаасны захиалга өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан цан цохих арга хэмжээ болно.
- “Norphei Art галерей”-д өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгчид хүргэх зорилготой “Гинжийг тасал-2” үзэсгэлэнгийн нээлт болно.
10.30
НМХГ-ын хурлын танхимд KFC сүлжээ хоолны газарт хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
11.00
- “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн батлуулах тухай” сэдвээр мэдээлэл хийнэ.
- Төрийн ордонд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Гамшгаас хамгаалах бүх нийтийн сургалтыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
11.30
- “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын сагсан бөмбөгийн холбооноос “Маргаан эцэслэж нэгдмэл боллоо” хэмээн мэдэгдэж хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Төрийн ордонд УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос мэдээлэл хийнэ.
12.00
Спортын төв ордонд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ