Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр ШУТИС-ийн Барилга архитектурын сургуульд ажиллав. Энэ үеэр тэрээр нийслэлийн төв цэвэрлэх байгууламж болон аймгуудад барьж буй цэвэрлэх байгууламжийн ажлын явцыг танилцууллаа.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг өргөтгөнө. Мөн АХБ-ны санхүүжилтээр хэд хэдэн аймгийн төвд цэвэрлэх байгууламж барихаар болжээ. Ингэснээр гурван жилийн дараа манай улсын хүн ам төвлөрсөн томоохон суурингуудын цэвэрлэх байгууламж бүрэн шинэчлэгдэж дуусах юм.
Иймд эдгээрт ажиллах мэргэжлийн хүмүүсийг ШУТИС одооноос бэлтгэх, шинэ анги нээх шаардлага байгааг Х.Баделхан сайд онцлов. Мөн тэрээр 60 жилийн турш хуримтлагдсан төв цэвэрлэх байгууламжийн лагаас улбаатай өмхий үнэрийг энэ хавар бүрэн дарна гэсэн юм. ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн багш нар энэ төсөлд салбарын яамтай хамтран ажиллаж байна.