Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хуулийн төслийг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 24-ний хооронд нийт улсын хэмжээнд 39 удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн талаар хэлэлцүүлгийн эхэнд танилцуулсан хэдий ч Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат энэ бол хэлбэрдэлт гэдгийг хэллээ.
Тэрбээр “Компаниудтай уулзсан байх, гэхдээ сая гаруй хөдөлмөр эрхэлж байгаа, бизнес хийж байгаа хүмүүсээс хэрхэн санал авсан нь тодорхойгүй байна. Гуравхан хоног сайтаар дамжуулан санал асуулга явуулна гэдэг хүнд хүрсэн санал хураалт болж чадахгүй” хэмээн шүүмжлэлтэй хандсан юм.
Шинэчилсэн найруулгаар "Татварын ерөнхий хууль", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль", "Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд" өөрчлөлт оруулах бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд 29 хуульд нэмэлт өөрчлөлт орох юм байна.
Шинэ хуулийн орчинд программ хангамжийг хөгжүүлэн нэвтрүүлж, цахим татварын алба болох бөгөөд Татварын удирдлагын нэгдсэн системийг хөгжүүлж, нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нарын байр суурийг хүргэж байна.
Ч.Хүрэлбаатар: ЦӨӨН ТООНЫ ААН ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАТВАР ТӨЛДӨГ, БУСАД НЬ ТӨЛДӨГГҮЙ БАЙХ ЗАРЧИМ БУС НЭЛЭНХҮЙДЭЭ ТӨЛДӨГ, ХУВЬ ХЭМЖЭЭ НЬ БАГА БАЙХ ГЭСЭН ЗАРЧМЫГ ҮНДЭСЛЭСЭН
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2018 оны хоёрдугаар сараас эхлэн бид улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Татварын хуулийн гол агуулга бол Монгол Улсын татварын тогтолцоог зөв болгох, шууд авдаг татварын хэмжээг хэвээр байлгаж, бодож тооцдог хувь хэмжээг буулгаж энгийн болгох, тайлагналтыг энгийн болгоё гэсэн зарчмаар хуулийн төслийг боловсруулсан.
Татварын багц хууль бол хөрөнгө оруулалтыг дэмждэг байх ёстой
Татварын багц хууль бол хөрөнгө оруулалтыг дэмждэг байх ёстой. Цөөн тооны аж ахуйн нэгж их хэмжээний татвар төлдөг, бусад нь төлдөггүй байх зарчим бус нэлэнхүйдээ бүгд төлдөг, хувь хэмжээ нь бага байх гэсэн зарчмыг үндэслэж хийсэн. Дээр нь хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болгохын тулд зардлаас хасах, зардал тооцож татварын орлогоос хасахаар тусгасан.
Мөн тайлангийн хугацаанд өөрчлөлт орж байгаа юм. Тухайн компанийн жижиг, том эсэхээс үл хамаараад жилд дөрвөн удаа тайлан гаргадаг. Үүнийг жилд нэг, хоёр, дөрөв гэх мэт давтамжтай болгосон. Татвар төлөх босгыг нэмж өгөх зэрэг татварын хувь хэмжээ энгийн ойлгомжтой байх тусам амар байдаг гэдгийг 2018 оны төсвийн биелэлт харууллаа. 2018 оны нэгдүгээр сард хүн амын орлогын албан татвар дөрвөн шатлалтай болсон байсан. Хэлцэл хийсний үр дүнд хуучин хэвэнд нь оруулсан. Тэр үед хүмүүс татварын орлого буурна гэж байсан бол 2018 оны төсвийн гүйцэтгэлээр дөрвөн шатлалыг эргүүлэн бууруулахад татвар буураагүй, давж биелсэн. Тэгэхээр Татварын хуулийг богино хугацаанд баталж, үүний дагуу нэлээд олон журам боловсруулж, сургах гарын авлагыг нэлээд хэмжээгээр бэлтгэх ёстой.
ААН-ийн албан татвар жилийн 1.5 тэрбумаас бага бол төлсөн татварын 90 хувийг эргүүлэн олгохоор заасан
ААН-ийн албан татвар жилийн 1.5 тэрбумаас бага бол төлсөн татварын 90 хувийг эргүүлэн олгохоор заасан. Энэхүү хөнгөлөлтийг эдлэхийн тулд бүртгэл тодорхой байх ёстой. Шууд төлдөг татварууд хэвээрээ, тооцдог боддог татварын хэмжээг өөрчлөх учраас нэг их өөрчлөлт орохгүй болов уу.
Татварын байгууллага дарангуйлдаг, дарамталдаг бус үйлчилдэг байгууллага болгохыг төлөө Сангийн яам төсөв дээр анхаарал тавьж, ерөнхийдөө цэгцэрч байна. Аль болох өөрчлөлтийн хувь хэмжээг их биш байхаар зохицуулж хийнэ. Хууль батлагдвал 30-40 орчим журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хуулийн хоёр янзаар тайлбарлаж болохуйц байгаа зүйлсийг нэгдсэн өөрчлөлт, судалгааг гаргах ёстой. Нэлээд урт хугацаа хэрэгтэй. Бид шинэчилсэн хуулийн төслийг 2020 оны нэгдүгээр сараас мөрдөгдөх болов уу гэж бодож байна” гэлээ.
Б.Лхагважав: СИСТЕМ АЖИЛЛААД ИРВЭЛ ТӨВ АЗИДАА ХАМГИЙН ХЯЛБАР, ЭНГИЙН, ШУДАРГА СИСТЕМТЭЙ УЛС БОЛНО
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав бизнес эрхлэгчдэд ямар онцлох өөрчлөлтүүд бий болсон талаар “Гурваас дөрвөн жилийн өмнө энэ Татварын багц хууль батлагдчих ёстой байсан юм. НӨАТ, Нягтлан бодох бүртгэлийн, Аудитын тухай хуулиуд 2016 оноос эхлэн хэрэгжсэн. Үүний дараа ангал үүссэн. Тиймээс өнгөрсөн онд Сангийн яам, Ч.Хүрэлбаатар сайд бид нар батлуулах гэж нэлээд хэдэн хэлэлцүүлгийг хийж баталсан боловч Үндэсний баяр наадмын өмнө Аж ахуйн нэгжийн тухай хуулийг сугалаад үлдчихсэн. Дахиж долоо хоногийн хэлэлцүүлэг хийж, энэ намрын чуулганаар батлах байсан боловч амжсангүй.
Манай эдийн засаг 2021 оноос хоёр дахин томорно. Арван жилийн дараа манай эдийн засаг өнөөдрөөс нэлээн өсчихсөн байна. Батлагдсан хууль маань тэр үед өсөлтийн эдийн засгийн татварын системийг хангаж чадах уу гэдэг асуудал байна
Багц хуулийн хурдан батлахгүй бол татвар төлөгч нар, ААН, татварын байгууллагад хүлээлт байна. 2016 онд Өршөөлийн хууль гарч 17 мянган аж ахуйн нэгж 34 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ хийсэн болоод балансаа зөв болгосон. Гэтэл энэ нь журамгүй хууль гараад дараагийн хуулийн систем нь хүлээлт байгаа учраас өнөөдөр эргэлзээтэй байдалд байна. Хоёр зүйлийг л харж байна эдийн засагт өгөөж авчрах уу. Татварын онол талаараа бүртгэл дээр суурилсан татварын систем эдийн засагт өгөөж авчрах нь сүүлийн хоёр жил маш ил тодорхой болсон. Хоёрт шударга ёсыг хангах уу гэдэг асуудал бий. Шударга ёсны хэмжүүр яг нарийндаа хувь хүн болгон Үндсэн хуулийн журамт үүрэгтэй. Үүнийг УИХ хэлэлцэнэ.
Гуравдугаарт манай эдийн засаг 2021 оноос хоёр дахин томорно. Арван жилийн дараа манай эдийн засаг өнөөдрөөс нэлээн өсчихсөн байна. Батлагдсан хууль маань тэр үед өсөлтийн эдийн засгийн татварын системийг хангаж чадах уу гэдэг асуудал байна. Одоо бол цэвэр УИХ-ын онцгой эрхийн асуудал руу орсон. Гишүүд маань ээлжит бус чуулганы хурлаар батлах болов уу гэж харж байна. Энэ явж байгаа системээр улс төр битгий хийгээрэй. Системийн өөрчлөлт байгаа болохоос биш нэг хоёр заалтыг сугалж авсан улс төрийн оноо авахаас өөр юм байхгүй. Иргэд, бизнес эрхлэгчид орлогоо олж байгаа нь татвараа төлье, татвараа олж байгаа нь зах зээлээ эзэгнэе гэсэн шударга зарчмыг тавьж байна.
Хувь хүний орлогын хөнгөлөлт, чөлөөлөлтийг яг НӨАТ буцаан олголт шиг маш хурдан олгодог байх ёстой
Тухайлбал, НӨАТ систем өнгөрсөн жил 402 сая талон хэвлэсэн. Өмнөх жил нь 270 сая байсан шүү дээ. Тэгэхээр одоо системийн дараах иргэд зөвхөн талон авах идэвхийг сэргээснээр 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Үүнтэй ижлээр хялбаршуулсан татварын систем, жижиг аж ахуйн нэгжийг өсгөж байна.
Компани бий болох, өсөж хөгжих, өтлөх үе шатыг бүгдийг нь хамруулж зааж өгсөн. Нөгөө талаар хувь хүний орлогын албан татвар бол орон нутгийн санг бүрдүүлж байгаа бааз суурийг ихэсгэхээр байна. Хувь хүний орлогын хөнгөлөлт, чөлөөлөлтийг яг НӨАТ буцаан олголт шиг маш хурдан олгодог байх ёстой. Систем ажиллаад ирвэл манай улс иргэн аж ахуйн нэгжийнхээ идэвх дээр суурилсан төв Азидаа хамгийн хялбар, энгийн, шударга системтэй улс болж байгаа юм” гэсэн тайлбарыг өглөө.
С.Эрдэнэбат: ЭНГИЙН ИРГЭН 10 ХУВИЙН ТАТВАР ТӨЛЖ БАЙХАД АЛТНЫ КОМПАНИ ЯАГААД 2.5 ХУВИЙН ТАТВАР ТӨЛЖ БАЙНА ВЭ
Харин Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат ҮЭ-ийн зүгээс ямар саналууд тусгасан, тусгасан саналууд нь хуулийн төсөлд орсон эсэх талаар “Үйлдвэрчний эвлэлийн байгууллага жил гаруйн хугацаанд 1000 гаруй саналыг хүлээн авсан. Эндээс багцлаад Хувь хүний албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр тодорхой саналуудыг хүргүүлсэн.
Үндсэндээ Татварын тухай хууль бол өөрөө баялгийг шударгаар хуваарилах ёстой. Манай улсад баялгийн тэгш бус байдал нэлээн өндөр хувь хэмжээтэй байгаа учраас үүнийг засаж, залруулахад хуулиараа, бодлогоороо дамжуулан төр оролцох ёстой. Тухайлбал, иргэдээс хамгийн их ирсэн санал бол хувь хүний орлогын албан татвар 2006 онд сарын 6000 төгрөгөөр хөнгөлсөн хэмжээтэй байгаа бол 12 жилийн дараа тэр хэмжээ хэвээрээ байна.
Шинэ хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хувь хэмжээгээр хөнгөлье гэсэн санал тавьсан. Хоёрдугаарт НӨАТ-ын сугалааг больж, 2 хувийн буцаалтыг жил бүр нэмэгдүүлсээр 10 хувьд хүргэх санал их ирсэн. Мөн орон сууцны буцаан олголт гурван сая төгрөг олгодог. Үүнийг дор хаяж арван саяд хүргэх санал тавьсан. Сангийн яам шинэ хуулийн төсөлд зургаан саяар тавьсан байна лээ.
Байгууллагын ажилтандаа олгож байгаа унаа, хоолны зардлаас татвар авахгүй байх, хүн амын орлогын албан татварыг өрхийн орлогыг гишүүдийн тоонд хувааж, татварын хэмжээг ялгавартай хандах зэрэг санал тавьсан
Мөн эрүүл мэндийн үйлчилгээ даатгалд хамрагдаж чадахгүй байгаа олон хүн байгаа учраас ийм зардал гаргасан аж ахуйн нэгж байгууллага, өрхийн гишүүнийг татвараас хөнгөлөх санал оруулсан. Ажлын байр тогтвортой бий болгож байгаа ажилтнуудын орон сууц, эрүүл мэндийн асуудлыг шийдэж байгаа зардлыг татварын орлогоос хөнгөлж тооцох саналуудыг тавьж байна. Татвар нэмэх тал дээр сард 10-20 сая төгрөгийн цалинтай хүмүүс 500 мянган төгрөгийн цалинтай иргэдтэй адилхан 10 хувийн татвар төлнө гэдэг шударга бус. Тиймээс татварын хэмжээг шатлалтайгаар нэмэгдүүлэх саналыг олон байгууллага тавьж байна.
Мөн уул уурхайн лицензийг дамлан наймаалдаг, өндөр үнэлгээтэй хувийн өмчийг бэлэглэх нэрээр дамлан худалдаалж байгаа зэрэгт татварыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Алтны татвар 2.5 байна. Энгийн иргэн 10 хувийн татвар төлж байхад алтны компани яагаад 2.5 хувийн татвар төлдөг юм гэдэг ч бас л асуудал. Хадгаламжийн хүүгийн татварыг хөнгөлөх хүсэлт мөн гаргасан. Өөрөөр хэлбэл босго тавьж өгөөд энэ татварыг авахгүй байх, байгууллагын ажилтандаа олгож байгаа унаа, хоолны зардлаас татвар авахгүй байх, хүн амын орлогын албан татварыг өрхийн орлогыг гишүүдийн тоонд хувааж, татварын хэмжээг ялгавартай хандах нь өрхийн ачааллыг хөнгөлөх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна” гэсэн юм.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс