Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалт өчигдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад эхэллээ. Тус сургалт нь зургаан сарын турш үргэлжлэх юм.
Сургалтад НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгийн 15 алба хаагч хамрагдаж, 15 албаны нохойг батлагдсан хөтөлбөрийн дагуу эрэн хайх, аврах чиглэлээр сургана. Мөн алба хаагчид нохой хөтлөгчөөр суралцаж бэлтгэгдэх юм.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар оролцож, амжилт хүслээ.
Өнгөрсөн онд албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх сургалтад нийт 10 алба хаагч хамрагдаж, 10 нохойг эрэлч нохойгоор сурган, эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглаж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар