МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж, С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Намын шинэчилсэн дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр уг шийдвэрийг гаргасан байна.
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Батбаатар энэ талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр, "МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хурлаар намын дүрмийг зөрчсөнд тооцож Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон. Энэ шийдвэрийг МАН-ын нийслэлийн хяналтын ерөнхий хороонд хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүргийг Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны дарга Сайнбуянд үүрэг болгосон. Намын дүрэмд зааснаар намаас гарсан хүнд тодорхой хугацаанд улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж заасан" гэв.
С.Мөнхчулуун нь НИТХ-ын төлөөлөгч бөгөөд Нийслэлийн Засаг даргад нэр дэвшсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын Засаг даргаар томилохыг дэмжээгүй шийдвэрээ өнгөрсөн баасан гарагт НИТХ-д илгээсэн юм. Засаг даргаар сонгогдсон хүнийг Ерөнхий сайд дэмжээгүй тохиолдолд НИТХ 15 хоногийн дотор дахин хуралдаж, дараагийн Засаг даргыг тодруулж Ерөнхий сайдаар батламжлуулна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хоёр дахь нэр дэвшигчийг Ерөнхий сайд татгалзахгүй батлах зохицуулалттай юм байна.
Ерөнхий сайд С.Мөнхчулууныг дэмжээгүй ч тэрбээр нийслэлийн Засаг даргын сунгаанд дахин өрсөлдөнө гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж байв. С.Мөнхчулууны гэр бүл, хамаарал бүхий этгээд ёс зүйгүй үйлдэлд холбогдсон хэмээн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Ц.Сандуйгийн тухайд Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байхдаа төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжаалах схемийг гаргаж, түүнийгээ тухайн үеийн намын даргадаа танилцуулсан. Төрийн албыг мөнгөөр арилжаалах төлөвлөлт гаргасан нь намын дүрэм зөрчсөн хэмээн үзсэн байна.