Апп судлаач Жэйн Манчун Вонг Инстаграм “хандив өгөх” стикерийг туршиж байгаа талаар жиргэжээ.
Уг функц Фэйсбүүкийн хандив өгөх функцтэй ерөнхийдөө адил зарчмаар ажилладаг байна. Түүнчлэн хэрэглэгч өөрийн хандив өгөхийг хүссэн ашгийн бус байгууллагаа хайж болдог байх магадлалтай гэнэ.
Фэйсбүүк 2015 оноос хойш хандив өгөх боломжийг хэрэглэгч бүрдээ нээлттэй байдлаар гаргасан байдаг. Харин Инстаграмд бүх хэрэглэгчдийнх нь хэрэглээнд нэвтэрсэн төлбөр тооцоотой холбоотой ямар нэг функц байхгүй юм. Жишээлбэл эх сурвалжууд Инстаграмыг цахим худалдааны апп бүтээж байгаа гэж мэдээлсэн ч одоогоор нийтэд ил болоогүй. Мөн гоо сайхны газар болон зоогийн газарт захиалга өгдөг функцийг зөвхөн цөөн тооны хэрэглэгчид туршиж үзэж байгаа билээ.