Их Британи, Европын Холбооны төлөөлөгчид BREXIT-ийн хэлэлцээрийн төслийн хамгийн маргаантай асуудал буюу Хойд Ирландын хилийн асуудлаар хуулийн шинэ бичиг баримт боловсруулахаар ажиллаж байна.
Хэдий тийм боловч Европын Холбооны зүгээс BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг дахин хэлэлцэхгүй гэдгээ удаа дараа илэрхийлээд байгаа юм. Тиймээс Тереза Мэй шинэ төслөө Парламентаар хэлэлцүүлж, дэмжлэг авах хугацаа дуусах тун ойртож байна.
Үүний зэрэгцээ сөрөг хүчний долоон улс төрч намынхаа тэргүүн Жереми Корбины BREXIT-ийн талаарх байр суурийг эсэргүүцэн намаасаа гарчээ. Ийнхүү улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн нь цаг хугацаанд хавчигдаж буй Ерөнхий сайдад улам нэрмээс болж байна. Их Британи Европын Холбооноос гарахад ердөө таван долоо хоног үлдээд байгаа юм.
Одоогоор Их Британи, Европын Холбоо худалдааны харилцааг тодорхойлсон ямар ч хэлэлцээр хийгээгүй байна. Хэрэв хэлэлцээргүй BREXIT болбол фунт стерлингийн ханш 25 хувиар суларч, орон сууцны үнэ 30 хувиар буурч, эдийн засаг унах эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулж байгаа ажээ.
С.Өлзийбуян | @ulziibuyan13