БНХАУ Хонгконг, Макаог эх газартай улам ойртуулж, АНУ-ын Цахиурын хөндийтэй өрсөлдөх өндөр технологийн мегалополис байгуулахыг зорьж байна.
Ингэхдээ Хонгконг, Макаог эх газрын Хятадын өмнөд хэсгийн хотуудтай холбож, “Greater Bay Area” хэмээх бүс байгуулах төлөвлөгөөг БНХАУ-ын Төрийн зөвлөл танилцууллаа. Үүнийг дэлхийд тэргүүлэгч инновацын зангилаа төв болгон хөгжүүлж, хотуудын дэд бүтцийн холбоог нэмэгдүүлнэ.
Мөн Хонгконгийг олон улсын санхүү, худалдаа, оффшор юанийн бизнесийн төвийнх нь хувиар улам хөгжүүлнэ гэж “Xinhua” агентлаг мэдээлсэн байна. 67 сая хүн оршин суудаг энэхүү бүс нь нэг их наяд ам.доллароор хэмжигдэх эдийн засагтай болохоос гадна дэлхийд экспортоороо дөрөвдүгээрт бичигддэг Японыг ардаа орхино гэж “HSBC” тооцоолжээ. БНХАУ эдгээр хотуудыг холбох дэд бүтцийн төслүүдэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм.
2018 онд Хонгконгийг Макао болон эх газрын Жухай хоттой холбож, далай дээгүүр 55 км буюу дэлхийн хамгийн урт гүүр барьж ашиглалтад оруулсан бөгөөд гүүрийг барихад 15 тэрбум ам.доллар зарцуулжээ. Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сард Хонгконгийг БНХАУ-ын 25 мянган км урттай өндөр хурдны төмөр замын сүлжээнд холбосон юм.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN