Монгол Улсын Засгийн газар 2019 оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарласантай холбогдуулан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлгийн өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа энэ хуулийг 2005 онд баталсан бөгөөд үүнээс хойш 23 удаа 200 гаруй зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Хэлэлцүүлгийн үеэр уг хууль Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, шинэ технологи, инновацид суурилсан эдийн засгийн бүтээлж тогтолцоог бий болгох төрийн үндсэн чиг үүрэг чиглэлтэй харшилж, ард түмний ажлын байрыг хулгайлах, гадаад улс орнуудын импортын бараа бүтээгдэхүүн манай зах зээлд ноёрхох үндсэн нөхцөлийг бүрдүүлэн, дотоодын эдийн засгийн чадавхийг бууруулах ноцтой үр дагаврыг бий болгосон хэмээн шүүмжилж байв.
Тиймээс уг хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа талаар ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл, мэргэжлийн холбооны зүгээс онцолж байлаа.
Д.Оюунхорол: ТЕНДЕР АВДАГ БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛЖ, АЖИЛ ХИЙХГҮЙГЭЭР 30 ХУВИЙГ НЬ АВЧ БАЙНА
Ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, "Засгийн газраас өргөн барьсан хууль зарчмын хувьд агуулгаа бас тодорхойлж чадсангүй, олон зүйл орхигдуулсан, дутуу байна, Монгол Улсын хөгжлийг тодорхойлж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтыг захиран зарцуулж байгаа, тендерийн үйл ажиллагаанд байгаа алдаа оноо, цаашид юу анхаарах ёстой талаар маш олон судалгааг эрдэмтэн судлаачид, ТББ хийсэн талаараа илтгэл тавьж байна. Ажлын хэсэг ч мөн адил Засгийн газраас өргөн барьсан хуульд нэмэлт өөрчлөлт оруулах олон асуудал байна гэж харж байна. Харамсалтай нь одоо мөрдөж буй Дэгийн тухай хуулиар өргөн барьсан хуулийн төслөөс гадна зохицуулалт оруулах боломжгүй гэж байгаа учраас өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнгээс шаардлагатай гэж үзвэл шинэчилсэн найруулгыг оруулж ирэх саналтай байна.
Ажлын хэсэг ч мөн адил Засгийн газраас өргөн барьсан хуульд нэмэлт өөрчлөлт оруулах олон асуудал байна гэж харж байна
Тухайлбал, Зөрчлийн тухай хуулиас тендерийн сонгон шалгаруулалтын хассанаас болоод хариуцлага тооцох тогтолцоо байхгүй болсон. Тэгэхээр тендерийг хариуцлагагүй зохион байгуулсан төрийн албан хаагчтай хэн ямар хариуцлага тооцдог байх юм гэх мэт олон алдаа байгаа учраас засна гэж бодож байна.
Хоёрдугаарт бага үнийн саналаар тендерийг ялуулдаг тогтолцоог бүхэлд нь өөрчлөх ёстой гэж үзэж байна. Хамгийн гол нь мэргэжлийн баг эдийн засгийн үндэслэлээ боловсруулсан, боловсон хүчинтэй, тэр ажлыг хийх чадвартай багт нь өгдөг байх ёстой. Гэтэл өнөөдөр бол барьцаа хөрөнгө нь дутмаг байдаг, иргэн аж ахуйн нэгж тендерт оролцож ялж чадахгүй байгаа алдааг өнөөдрийн өргөн барьсан хууль хэвээр хадгалахаар байна. Бид энийг зөвшөөрөхгүй. Үүнийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Тендерийн асуудлаар нийгэмд бий болсон бухимдал, хардлага бол авлига, хаалттай байдал зэрэг байна. Илтгэлийн явцад тендерийн шалгаруулдаг үнийн дүнг, дүгнэж байгаа процесийг нээлттэй, шилэн болгох, маргааныг богино хугацаанд шийдвэрлэх зэрэг асуудлууд байна.
2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын 70 хувь нь хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт суусан тэр хэмжээний хөрөнгө оруулалт шийдэгдээгүй гол шалтгаан нь тендер зарлаагүй, маргаан зэргээс болоод хөгжлөө боомилж байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Мэргэжлийн баг, техник төхөөрөмжтэй багууд тендерт ялахгүй, авлига өгч чадахгүй байна. Тиймээс үүнийг яаралтай шийдвэрлэж өг гэж шаардаж байна.
Мэргэжлийн баг, техник төхөөрөмжтэй багууд тендерт ялахгүй, авлига өгч чадахгүй байна
Томоохон компаниууд яг ийм тендер авдаг бүлэглэл бий болоод барьцаа хөрөнгөтэй, тендерээ авчихдаг, 30 орчим хувийг ямар ч ажил хийхгүй нөхдүүд аваад төсвийн 70 хувь нь ажил хийх хүмүүст нь очдог учраас барих барилга, обьект, ажил үйлчилгээ нь чанаргүй болдог. Улсын төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж байгаа, хөгжлийг боомилж байгаа олон алдаа байгаа учраас хариуцлагатай хандах шаардлага байна. Магадгүй хуулийн нэмэлтийг буцаах, шинэчилсэн найруулгын хэмжээнд оруулж ирэхийг шаардах, эсвэл УИХ-ын гишүүд өөрсдөө өргөн барих гэсэн хэлбэрийг сонгоно гэсэн бодолтой байна.
Мөн тэрбээр тендерийн маргаан гаргаж байгаа хүн өөрөө тендерийг хүчингүй болгохын тулд хандаад хаядаг талаар оролцогчид ярьж байгааг онцолсон. Өөрөөр хэлбэл тендер оролцож байгаа хамгийн сайн компанийг шантажлахын тулд авлига нэхэж өргөдөл өгдөг гэсэн гомдол ирсэн учраас аль аль талаас сайн бодож хууль эрхзүйн зохицуулалтыг хийх шаардлагатай байгааг хэлж байлаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид тендерийн тухай хуульд 23 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон. Өнөөдөр 24 дэх удаагийн өөрчлөлт хийх гээд байж байна гэхээр үндсэн шинэчлэлээ хийж чадахгүй байгаа учраас илүү хариуцлагатай ажиллах ёстой талаар хэлж байсан юм.
Д.Жаргалсайхан: ХУДАЛДАН АВАЛТЫН 97 ХУВЬ НЬ ИМПОРТЫГ ДЭМЖИЖ БАЙНА
Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан тендер маш маргаантай бүтэн жил хүртэл үргэлжилж, шүүх хүртэл таваас зургаан төрийн байгууллагыг дамжин явж байгаа нь үндэсний компаниудын бизнес төлөвлөлт, хөгжлийн чиг шугамаа тогтоох, хөрөнгө оруулалтын бодлогоо бий болгоход онцгой сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолж байлаа.
Тэрбээр, "2005 онд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг Азийн хөгжлийн банкны боловсруулж өгсөн төслөөр нь батлуулсан. Өнгөрсөн хугацаанд энэ хууль Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх нь давамгайлсан. Энэ хугацаанд 23 удаа 200 гаруй нэмэлт өөрчлөлтийг хийсэн.
14 жилийн хугацаанд төсвийн худалдан авалтын хуулийн дагуу Монгол Улс 10 тэрбум америк долларын худалдааг хийсэн. Үүний 99 хувь нь импортыг дэмжсэн, Монгол Улсын эдийн засгийг боомилсон эрх зүйн орчин, акт болсон
14 жилийн хугацаанд төсвийн худалдан авалтын хуулийн дагуу Монгол Улс 10 тэрбум америк долларын худалдааг хийсэн. Үүний 99 хувь нь импортыг дэмжсэн, Монгол Улсын эдийн засгийг боомилсон эрх зүйн орчин, акт болсон. Энэ хуулийн үзэл баримтлалыг өөрчлөх ёстой. Хуулийн үзэл баримтлал бол эдийн засгийн төрөлжүүлэх, шинэ технологи инноваци, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд чиглэх ёстой. Төр хоцрогдол, авлигал, хээл хахууль бий болгох өдөөгч болоод байгаа энэ үед хөгжлийн манлайлагч болгохыг тулд уг хуулийг шинэчлэн найруулж, үзэл баримтлалыг нь дотоодын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, тогтвортой байдал, урт хугацааны худалдан авалт, ажлын байр бий болгох тал уруу чиглүүлэхгүй бол улс орны дотоод эдийн засгийг дэмжих хэрэгтэй байна. Цоо шинэ хөгжлийн эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байна.
Ард түмний татварын хөрөнгөөр бүрдэж буй төсвийн хөрөнгө оруулалтыг ард түмэнд, монголын хөгжилд ээлтэй байдлаар чиглүүлэх зайлшгүй шаардлага байгаа учраас хуулийн төсөл батлагдах байх гэж итгэж байна гэв.
Хэлэлцүүлгийн үеэр маргаан гаргахгүйн тулд 20 сая төгрөгийн барьцаа тавих талаар асуудлыг хөндсөн бөгөөд энэ нь олон хуультай зөрчилдөж байгаа тул хасах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ. Д.Жаргалсайхан ч мөн ийм бодолтой байгаа талаараа хэлж байсан юм.
А.Энхцэцэг: ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХАРИУЦСАН ИНСТИТУЦИ БАЙХ ЁСТОЙ
Засгийн газрын дэргэдэх Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн ажлын албаны дарга А.Энхцэцэг "Засгийн газрын худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр "2017 онд 813 тендерийн гомдол ирсэний 453 буюу 55 хувь нь хууль зөрчсөн шийдвэр гаргасан болохыг тогтоосон" гэдгийг илтгэлдээ дурдсан бөгөөд одоо мөрдөж буй хуулийн төсөлд засах ёстой олон заалт байгаа талаар дурдаж байв. Мөн зөвхөн 2017 онд 1.4 их наяд төгрөгийн худалдан авалт хийсний 96.7 хувь нь импортын бараа байгааг хэллээ.
2017 онд 813 тендерийн гомдол ирсэний 453 буюу 55 хувь нь хууль зөрчсөн шийдвэр гаргасан болохыг тогтоосон
А.Энхцэцэг “Одоо мөрдөж байгаа хуулиар дотоодын бараанд өндөр чанар, стандартын шаардлага тавьдаг хэр нь импортын бараанд ийм шаардлага тавьдаггүй. Тиймээс ийм заалтыг мөн нэмэх ёстой. Хоёрдугаарт захиалагчид нийлүүлж байгаа бараанд тавих хяналт байхгүй байна. Тиймээс захиалагч чанар, стандартын шаардлага хангаагүй бол хүлээн авахаас татгалзах эрхтэй болгох хэрэгтэй.
Жил бүр худалдан авалт хийж байгаа нь чанаргүй, зураг төсөвгүй, ТЭЗҮ батлагдаагүй ажлуудыг төсөвт суулгаад үнэлгээний хороо үнэлэх боломжгүй болж сунжирсаар 2018 оны төсвийн худалдан авалтын 70 хувь нь буцсан байна. Тэгэхээр жилд 70 хувийн боломж алдаж байна. Төсөв үр ашиггүй зарцуулагдаж байгаагийн маш том үзүүлэлт нь энэ. Зураг төсөв, ТЭЗҮ нь батлагдаагүй байхад улсын төсөвт суулгаж, УИХ-ын гишүүн аймаг, сумдад лоббидох зорилгоор ингэж төсөвт суулгадаг. Тиймээс үндэсний хөгжлийн бодлогыг хариуцсан институци байх ёстой. Үндэсний хөгжлийн газар гээд агентлаг байгаа нь статус нь багадаад байна. Үүнийг Ерөнхий сайдын дэргэд Шадар сайдын харьяанд байгуулан Монгол Улсын бүтээн байгуулалтыг 4-5 жилд төлөвлөж явах нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.