Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагаас эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын зарим тусгай сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулах юм байна.
Мөн
- “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн хэрэгжилтийн явцын талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан,
- Тавантолгойн төмөр зам, авто замын талаар Зам, тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан,
- Эрдэнэс Тавантолгой компанийн өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар тус тус танилцуулахаар товложээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж, 8 асуудлын танилцуулгыг хийх юм байна.