Сонгинохайрхан дүүргийн нутаг Архангайн салдаг уулзвар дээр байрлах байнгын постод Улаанбаатар хотоос баруун чиглэлд орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх, мэдээлэх систем бүхий камерын хяналттай боллоо.
Камержуулах ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн ба уг байнгын постын дэд бүтцэд тулгуурлан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэлжүүлэх, хянах боломжтой LPR системийн 4 ширхэг, 360 градусаар харах боломжтой 1, байнгын постын дотор хяналтын 3 нийт 8 камерын системийг байрлуулжээ.
5МР дүрсний нягтралтай, өдөр шөнийн цагаар автомашины дугаарыг таних зориулалт бүхий камерын системийг суурилуулсан
Уг камерын систем нь эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нэгдсэн удирдлагын төвд бүртгэж мэдээлэх Тайвань болон АНУ-ын хамтарсан “Diviotec” компанийн өндөр нягтрал бүхий 5МР дүрсний нягтралтай, өдөр шөнийн цагаар автомашины дугаарыг таних зориулалт бүхий камерын системийг суурилуулан ажиллаж байна.
Тээврийн цагдаагийн албанаас гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Оргил делта трейд” ХХК-тай хамтран энэхүү ажлыг зохион байгуулжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотоос зүүн чиглэлд орж, гарч байгаа тээврийн хэрэгслийг хянах мөн адил камерын хяналтын системийг суурилуулахаар төлөвлөж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.