Гэмтлийн улмаас 15 тоглолт өнжөөд буй Клинт Капела бэлтгэлдээ эргэн гарч, баасан гарагт Лос Анжелес Лэйкерс багийн эсрэг тоглох боломжтой гэж эх сурвалжууд мэдээллээ.
Түүнийг гэмтлийн авсны дараа Рокетс даруй Кэннэт Фарийдыг эгнээндээ элсүүлсэн бөгөөд Фарийд ч боломжоо ашиглан маш сайн тоглож байгаа билээ.
Капела хэлэхдээ: “Би багтайгаа нэгдэхэд бэлэн байна. Бэлтгэлдээ ч гарч эхэлсэн, би талбайд гарахад бэлэн. Хоёр ч удаа бүтэн бэлтгэлд оролцож тоглолт хийлээ, би бэлэн” гэж хэлсэн байна.
24 настай Клинт Капела энэ улиралд 17.6 оноо, 12.6 самбар дунджилж байгаа бөгөөд эдгээр үзүүлэлтүүд нь түүний карьерын хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм.
Бүх оддын тоглолтын дараагаар улирлын хоёрдугаар хагас эхэлсэн гэж ярьдаг бөгөөд Рокетс плэйоффт талбайн давуу талтай орохын тулд тоглолтоо сайжруулах шаардлагатай байгаа энэ үед багийн довтолгоо хамгаалалтын гол зэвсэг Клинт Капела эргэн ирж байгаа маш сайн мэдээ болж байгаа юм.
Хьюстон Рокетс одоогоор 57 тоглолт хийсэн бөгөөд 33-24 гэсэн амжилтаар Өрнөд бүсийн тавдугаар байранд бичигдэж байна.