Азийн хөлбөмбөгийн холбоонд чансаагаараа “AFC Champions League” тэмцээний дараа бичигддэг “AFC Cup” тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхлээд удаагүй байгаа. Манай улсын дээд лигт түрүүлсэн баг энэхүү тэмцээний Зүүн Азийн бүсийн эхний шатанд өрсөлддөг уламжлалтай. Энэ утгаараа 2018 оны “Мазала үндэсний дээд лиг”-т аваргалсан “Эрчим” клуб өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд БНАСАУ-ын “Рёмёнг” клубийг хүлээн авлаа.
Монголын хөлбөмбөгийн холбооны дээд лигт 12 удаа түрүүлсэн “Эрчим” өнгөрсөн жил “AFC Cup” тэмцээний Зүүн Азийн бүсийн хоёрдугаар шатанд мөн л БНАСАУ-ын “Хэпүл” клубт 2 тоглолтын нийлбэрээр 7:0-ийн харьцаатай ялагдсан билээ. Өнөөдрийн тоглолтын эхний хагаст л зочин багаар хүрэлцэн ирсэн “Рёмёнг” 3 гоол оруулсан юм. Тоглолтын 12 дахь минутад Ким Сон Мин торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн бол Ри Хун Дули, Ким Кван Жин нар дараагийн гоолуудыг оруулжээ. Хоёрдугаар хагаст “Эрчим” гоол оруулах гэж хэд хэдэн аюултай довтолгоог зохион байгуулсан ч эсрэг багийн хамгаалалтыг сэтэлж чадсангүй.
Ийнхүү нутагтаа 3:0-ийн харьцаатай “Эрчим” 7 хоногийн дараа буюу 2-р сарын 27-нд БНАСАУ-ын нийслэл Пёнъян хотноо зочилж, хариу тоглолтоо хийнэ. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялсан баг нь дараагийн шатанд Хонгконгийн лигийн 2017-18 оны улирлын дэд аварга “Тай По” клубтэй учраа таарна.
А.Одбаяр