Grand Manhattan бол Нью-Йоркийн амьдралын шинэ дүр төрх. Орон сууц, зочид буудал, ресторан бүхий 39 давхар барилгын төсөл хэрэгжин ашиглалтад орох цагт хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө болно. Гэхдээ энэ барилга Нью-Йоркийн Сэнтрал Парк руу харсан газарт биш, Сайгоны Уолл Стрит хэмээн алдаршсан Хошимин хотын 1 дүгээр дүүрэгт сүндэрлэх юм.
Grand Manhattan нь малын эм борлуулагчаас Вьетнамын тэргүүлэх үл хөдлөх хөрөнгийн компанийн нэг Novaland Group-ын үндэслэгч болсон Буй Тан Нон-ы шинэ төсөл. Компанийнхаа ихэнх хувийг эзэмшдэг түүний хөрөнгө 800 орчим сая ам.доллараар хэмжигдэж байгааг Bloomberg-ийн тэрбумтны жагсаалтаас сонирхож болно.
Хувь заяаны энэ хувирлыг ноён Нон 1995 онд Novaland компаниа үл хөдлөх бизнесийн салбарт шилжүүлэх үед төсөөлөх аргагүй байсан юм. Энэ хугацаанд коммунист улс дэлхийн хамгийн эрчимт хөгжил бүхий эдийн засгийн нэг болж өөрчлөгдөв.
Өнгөрсөн 20 жилд Вьетнамын эдийн засаг жилд зургаагаас илүү хувьтай тэлж, гадаадын хөрөнгө оруулалт цутган, хувийн компаниудын тушаа дөнгө суларсаар ирлээ. Сүүлийн хэдэн жилийн турш өмнөд Хятадын үйлдвэрүүд тус улсад шилжин байршсанаар 2018 онд ДНБ-ий өсөлт нь долоон хувьд хүрчээ.
Гадаадын хөрөнгө оруулагчдын эрэлт их хэвээр ч худалдан авагчдын сүүлийн давалгаа үндсэндээ Вьетнамын шинэ баячуудаас бүрдэж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарал ч Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн салбарт чиглэх боллоо. Эгнээгээ тэлсээр буй Вьетнамын дотоодын худалдан авагчид үл хөдлөх хөрөнгөд хатуу валют харамгүй цутгаж байна. Лондоноос Хонконг, Сиднейгээс Нью-Йорк хүртэлх дэлхийн өнцөг булан бүрд орон сууцны үнийн өсөлт сул байгаа үед Вьетнам улс сонирхол татах газар болж хувирлаа.
Өнөөгийн Вьетнам “10, 15 жилийн тэртээх өмнөд Хятадынхтай ижил нөхцөлд байгаа”-г дэлхий даяар 17 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгө эзэмшиж буй, Хонконг дахь хувийн хөрөнгө оруулалтын Gaw Capital Partners-ын тэргүүн Гудвин Гоу тайлбарласан юм. Сүүлийн 18 сар үргэлжилсэн үнийн эрчимтэй өсөлт намжсан ч “хэтийн урт хугацаандаа сайхан боломж байсаар байгаа”-г тэрбээр өгүүлэв.
CBRE Group-ийн тайлангаас үзвэл Хошимин хотод тансаг люкс ангиллын орон сууцны үнэ 2018 онд 17 хувиар өсөж, ам метр нь дунджаар 5,518 ам.доллар болжээ. Цаашид 2020 оны эх гэхэд ам метр люкс үл хөдлөх хөрөнгийн үнэ 6000 ам.доллар хүрнэ хэмээн Novaland тооцоолж байна. Гэтэл үүнээс ганц шат доогуур зэрэглэлийн орон сууцны үнэ өнгөрсөн онд дөнгөж нэг хувь өссөн юм.
Буй Тан Нон-ы төслийн 2-3 унтлагын өрөөтэй орон сууцны нэг ам метрийг 6000 ам.доллараар тооцсон нь Хошиминд нийтлэг дээд ангиллын орон сууцны үнээс хоёр дахин өндөр байгаа юм. Гэхдээ уг үнэ Сингапур, Токио, Хонконг зэрэг дэлхийн зах зээлийнхээс хямд хэвээр.
“Вьетнамд хөрөнгө оруулах сонирхол асар ихэссэн”-ийг апартамент сонирхуулахаар цөөн хоногийн аялал зохион байгуулдаг Өмнөд Солонгосын жуулчлалын Hana Tour агентлагийн төлөөлөгч Илсан Чо өгүүлж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдын эрэлт их хэвээр ч худалдан авагчдын сүүлийн давалгаа үндсэндээ Вьетнамын шинэ баячуудаас бүрдэж байна. Вьетнамд 2006-2016 онд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийн тоо 320 хувиар өссөн нь Энэтхэг, Хятадынхаас ч хурдацтай байгааг 2017 онд Knight Frank-ын нийтэлсэн тайланд дурджээ.
Шинэ баячууд дотор үл хөдлөх хөрөнгийн бизнесээр цойлсон хүн олон байгааг хувийн шууд хөрөнгө оруулалтын Mekong Capital компанийг үндэслэгч Крис Фронд онцлон тайлбарлав. Хувийн орон сууц эзэмшигчдийн тоон өсөлт 90 хувь давсан нь дэлхийд хамгийн шилдэг үзүүлэлтийн нэг. Орон сууцны үнэ өссөөр байгаа нь нэг сая ам.доллар давсан үнэлгээ бүхий орон сууцтай дунд түвшний айл өрхийн тоо баталж байна.
Дунд түвшний амьдралтай иргэдийг хараалж ирсэн үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч нар дээд зиндааны үйлчлүүлэгчдийн зүг эргэж байгааг Savills Vietnam-ын захирал Нил МакГрегор анхааруулав. “Маш баян вьетнамчууд, ялангуяа мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгох сонирхолтой баячууд олширсон”-ыг захирал өгүүлсэн юм.
Novaland өрсөлдөөнөөс ангид бус. Сингапурын үл хөдлөх хөрөнгийн тэргүүлэгч компани – CapitalLand Ltd Вьетнамын нийслэл Ханой болон Хошимин хотод мөн адил тансаг зэрэглэлийн төслүүд хэрэгжүүлж байна.