NCAA-г шуугиулж буй Зайон Уиллиамсон Хойд Каролина их сургуулийн эсрэг тоглолт дөнгөж эхлээд 33 секунд өнгөрч байхад гэмтэл авч эргэн ирэх боломжгүй болсон билээ.
Мөнхийн өрсөлдөгч сургуулиуд болох Дюк болон Хойд Каролина их сургуулийн өнөөдрийн тоглолтын хамгийн бага үнэтэй тасалбар нь л гэхэд 2500$ үнэ хүрээд байсан юм.
Мөн түүний тоглохдоо өмссөн сникер болох PG2 сникер маш амархан өсгийгөөрөө урагдсан бөгөөд үүнийг дагаад NIKE бренд ч гэсэн олны ярианы сэдэв болоод байна.
Одоогоор Зайон Уиллиамсоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа бөгөөд NCAA болон NBA сонирхогчид, мэргэжилтнүүд бүгд түүний бэртлийн талаарх мэдээллийг чих тавин хүлээж байна.
Зайон Уиллиамсон энэ улиралд Дюкийн их сургуульд 22.4 оноо, 9.2 самбар, 1.9 хаалт, 2.3 бөмбөг таслалт дунджилж 68.3%-тай довтолж байгаа юм.
Мөн Уиллиамсоныг 2019 оны драфтын тэргүүн сонголт болох магадлалтай гэж таамаглаж байгаа бөгөөд энэ улиралд амжилт муутай тоглож байгаа, драфтаар дээгүүр сонголт хийх магадлал өндөр бүхий багууд бүгд түүнийг авахыг хүсэж байгаа билээ.
П.Хатансайхан