Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Европын холбооны SECiM төсөлтэй хамтран өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор сургалт зохион байгууллаа. Уг сургалтад Европын холбооны зөвлөхүүд европын туршлагаас хуваалцан илтгэл тавилаа.
SECiM төсөл нь Монгол улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх чиглэлээр 2016 оны тавдугаар сараас хойш хэрэгжиж эхэлсэн юм.
Дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн ахлагч, үндсэн мэргэжилтэн Агрита Гроза:
“Монголд хөгжлийн бэрхшээлтэй ажилгүй иргэдийн тоо маш өндөр байна. Энэ нь Европын холбооны зарим улсуудад ч ажиглагддаг. Үүнд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь боловсролын түвшин юм. Хөдөлмөр эрхлэх ур чадвар дутмаг учраас ажил хийх боломж, нөхцөл нь бүрдэхгүй байна. Нөгөөтэйгүүр тэрхүү орчин, нөхцөлийг нь албан байгууллагууд хангаж чадахгүй байна.
Хөдөлмөр эрхлэх боломжтой 80-аад мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний 15 мянга гаруй нь хөдөлмөр эрхэлж байна.
Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нээлттэй хөдөлмөрийн зах зээлд жуулчлах ажил хэрэгжүүлж байна. Тухайлбал 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах ёстой гэсэн квотын систем байна. Гэхдээ төр засгийн байгууллагууд өөрсдөө үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байгаа юм.
Тиймээс Монголд нийгмийн аж ахуй эрхлэлт нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олгож буй албан байгууллагад нийгмийн аж ахуй эрхлэлт гэсэн тусгай статус олгоод улс нь дэмжиж өгдөг систем юм.
Манайх хөдөлмөр эрхлэлтийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд Монголд сурталчилгааны ажил хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олоход, ажил эрхлэхэд нь туслах 15 цуврал видео хичээл боловсруулаад байна.” хэмээн ярилаа.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх Европын Холбооны шилдэг туршлагыг дэлгэрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын арга хэмжээ” сэдэвт өнөөдрийн сургалтад Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарууд, Боловсролын үнэлгээний төв зэргээс 80 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Б.Ганболд:
"2018 оны судалгаагаар хөдөлмөр эрхлэх боломжтой 80-аад мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний 15 мянга гаруй нь хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн аль ч салбарт ажиллах боломжтой. Тиймээс бид аль болох олон салбарыг хамруулахыг хичээдэг. Бид ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэлтгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгогчдыг ч дэмжин ажиллах болно” гэж ярилаа.
Маргааш хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт, хууль эрх зүй, нийгмийн хандлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг болно. Европын холбооны Словак улсаас ирсэн олон улсын зөвлөх, сэтгэл зүйч Элена Копцова Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт зочилж үйл ажиллагаатай танилцан, санал, зөвлөгөө өгөх юм.
А.Эрхэмбаяр