Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийн 14-р хуралдаанд ОХУ-ын Тээврийн дэд сайд В.А.Токарев Оросын талын төлөөлөгчдийг ахалж иржээ. Дэд сайд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаатай танилцаад, 2018 онд түүхэн дээд амжилт гаргасан УБТЗ-ын удирдлага, нийт төмөр замчдад баяр хүргэж, амжилт хүслээ.
Энэ сарын 18-19-нд Улаанбаатар хотод болсон хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын тээврийн ажлын хэсгийн 14-р хуралдаанаас Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Транзит Монгол-2019” форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Сүүлийн хоёр жил дараалан уг форумыг хөрш орнуудынхаа нийслэлд ээлжлэн зохион байгуулсан нь Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн хэмээн үзэж байна.
2016 онд Монгол Улсын нутгаар 168 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрч байсан бол 2017 онд 556, 2018 онд 855 болж өссөн. Дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо нэмэгдсэнээр Монголд орж ирэх валютын урсгал нэмэгддэг ач холбогдолтой юм.
Мөн дээрх хуралдаанаас өнгөрсөн онд байгуулсан “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай” Монгол-Оросын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу монгол улсын хувийн эзэмшлийн вагонуудыг ОХУ-ын төмөр замын сүлжээгээр тээвэр хийх бололцоог бүрдүүлэх, урт бүрэлдэхүүнтэй ачааны галт тэрэг аялуулах асуудлыг судалж үзэхээр тохиролцсон байна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН