Такахаши Томомичи цагаан захтнуудын уйтгарт ажилд бизнесээ чиглүүлсний дүнд олон зуун сая ам.доллараар хөрөнгөжжээ. Урьд нь SoftBank Group-д ажиллаж байсан тэрбээр байнга давтагддаг ажиллагааг автоматжуулах зориулалттай бот (bot-автомат ажиллагаат программ хангамж) хөгжүүлэх замаар RPA (Robotic Process Automation) буюу бизнес процессын автоматжуулалтын салбарт түрүүлж нэвтэрсэн хүмүүсийн нэг юм.
Дэлхийн санхүүгийн хямралын үеэр консалтингийн компани нь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байх үед тэрбээр шинэ бизнесийг санаандгүй сонгожээ. Сонголт нь ялалт авчрав. Такахашигийн RPA Holdings компани өнгөрсөн онд Tокиогийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн. Хувьцааны үнэ өсөх хэрээр Такахашигийн хөрөнгө арвижсаар байна.
Шинэ технологийн хэрэглээ ялангуяа, ажиллах хүчний зах зээл нь олон арван жил ширгэж буй Японд онцгой их.
Эдүгээ тэрбээр компанийнхаа 360 сая ам.долларын үнэтэй хувьцааг эзэмшдэг. “Ёстой там байлаа” хэмээн 48 настай бизнесмен 2008 онд Lehman Brothers Holdings компанийн нурсан үеийг тодорхойлсон юм. Tэрбээр “Тэсэж үлдэхийн тулд аль таарснаа хийхээр шийдсэн дээ” гэв.
Өдгөө RPA Holdings-ын бүтээл-программын ботыг Японы тэргүүлэх зээлдүүлэгч Mitsubishi UGJ Financial Goup болон Nippon Life Insurance зэрэг 500 гаруй компани ашиглаж байна. Үйлчлүүлэгчдийн дотор Такахашигийн ажиллаж байсан компани-Масаёши Соны SoftBank Group хүртэл багтдаг. Бот программ нь өгөгдөл оруулах, нэхэмжлэх шалгах зэрэг байнга давтагддаг ажлыг автоматжуулж өгдөг юм.
Такахашигийн компани нь цэцэглэж буй шинэ төрлийн үйлдвэрлэлд тэргүүлж явна. Дэлхийд RPA программ хангамжийн зах зээл 2018 онд 680 сая ам.долларт хүрнэ хэмээн тооцоолж байсан нь ердөө жилийн өмнөх үеэс 57 хувь өссөн үзүүлэлт юм. Уг зах зээл ердөө 2022 он гэхэд 2.4 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэйг Gartner-ын судалгаа харуулж байна. Шинэ технологийн хэрэглээ ялангуяа, ажиллах хүчний зах зээл нь олон арван жил ширгэж буй Японд онцгой их.
Такахаши эдүгээ Аccenture нэртэй болсон Аndersen Сonsulting-ын Япон дахь салбарт ажиллаж байгаад 1996 онд SoftBank-д оржээ. Тухайн үед хавьгүй жижиг компани байсан SoftBank-д тэрбээр компанийн төлөвлөлтөөс данс бүртгэл хүртэлх бүхий л ажилд оролцож, хиймэл дагуулын нэвтрүүлгийн хамтарсан компани байгуулахад нь хүртэл хувь нэмрээ оруулсан юм. Масаёши Сон өөрт нь асар их нөлөөлснийг Такахаши дурсахдаа “Сонтой шууд харьцаж ажилладаг байсан маань азтай хэрэг” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
“Дижитал, IT хувьсгал өрнүүлэх хүмүүс нь та бид өөрсдөө биш үү гэж Сон байнга ярьдаг байсан” гэв.
Такахаши цаашид RPA төдийгүй хиймэл оюун ухаан ашигладаг бизнесийн салбарт хүч үзэх төлөвлөгөөтэй.
Захирлынхаа үгийг бат тогтоосон Такахаши өөрийн компаниа байгуулахаар санаа шулуудав. Тэрбээр 2000 онд RPA Holdings-ын суурь болох компанийн суурийг тавилаа. Консалтингийн туршлага, SoftBank-д ажиллахдаа хуримтлуулсан IT-ийн мэдлэгээ хослуулан том компаниудад интернэт бизнест нэвтрэхэд нь зөвлөгөө өгдөг боллоо.
Гэтэл уг арга санхүүгийн хямралын үеэр гацсан юм. Компаниуд үндсэн бус зардлаа танасны улмаас консалтингийн төлбөр авах аргагүй болж, Такахашигийн компанийн мөнгө дуусахдаа тулж байлаа.
Хожим Японы ипотекийн зээлийн Аruhi Сorp бизнесийн процессоо автоматжуулах зорилгоор 2017 оны нэгдүгээр сараас RPA Holdings-ын үйлчилгээг ашиглаж эхлэв. Aruhi Corp зээлийн мэдүүлэг шалгаж ажиллагаанд программын бот ашигласнаар ажлын цаг тутамд 10 минут
хэмнэж чаджээ. “Программын бот одоо хаа сайгүй, хөгжүүлэгчдийнх нь тоо ч ихэссэн. Харин тэр цагт RPA Holdings Япондоо баримт шалгах сайн бот программтай цорын ганц компани байсан” хэмээн Aruhi-гийн IT хэлтсийн захирал Тэцү Нишида тайлбарлав.
Такахаши цаашид RPA төдийгүй хиймэл оюун ухаан ашигладаг бизнесийн салбарт хүч үзэх төлөвлөгөөтэй. Хоёрдугаар сард төгсөх санхүүгийн жилд компанийнх нь борлуулалт хоёр гаруй дахин өсөж, 9.1 тэрбум иен болох тооцоотой ч захирал дараагийн жилүүдэд бүр ихийг олно хэмээн үзэж байна.