“Зуун айлын барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг”-ийг нийслэлээс байгуулаад буй. Тус ажлын хэсгийнхэн тухайн бүсэд дахин төлөвлөлт хийхээр төлөвлөж буй хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн авто замын хөгжлийн газар, нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар болон барилгын компаниудын төлөөллүүд оролцсон юм.
Ажлын хэсгээс үйл ажиллагааны ерөнхий мэдээллийг уулзалтын эхэнд хийсэн. Харин хөрөнгө оруулагчид тулгамдаж буй асуудлаа хэллээ. Тухайлбал, барилга барихаар төлөвлөсөн XI хорооны хэсэгт дэд бүтэц, дулааны шугам татах боломжгүй байгаа аж. Мөн айлуудаас худалдан авсан газрын өмчлөлөө эргүүлээд аж ахуйн нэгжээр бүртгүүлэхэд 20-30 хувийн татвар төлөх шаардлагатай болж байгаа.
Энэ нь хөрөнгө оруулагчдад дарамт үүсгэж байгаа аж. Түүнчлэн авто зам төлөвлөлт, хүн амын төвлөрөл, хөрсний усны асуудал ч бэрхшээл дагуулж буйг оролцогч байгууллагууд уламжиллаа. “Бид хөрөнгө оруулагч болон гүйцэтгэгч талуудыг ажил эрчимжүүл хэмээн шаардахаас илүүтэй төрөөс хийх ёстой тулгамдсан асуудал олон байгаа нь өнөөдрийн уулзалтаас харагдаж байна.
Иймд бид НИХТ-д болон холбогдох хороодод хандсан зөвлөмж гаргахаас гадна ажил эрчимжүүлэх зарим нэг саналыг Засгийн газарт хүргүүлж ажиллах болно” гэдгийг ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга хэлсэн үгэндээ тодотголоо.