Клинт Капела гэмтлээсээ эргэн ирж буй сайн мэдээ гарсан энэ үед Хьюстон Рокетс драфтын нэгдүгээр тойргоор сонгож байсан Тэррэнс Жонсыг дахин багтаа элсүүллээ.
Тэррэнс Жонс 2012 оны драфтын 18 дахь сонголтоор Хьюстон Рокетс багт драфтлагдсан билээ. Дөрвөн жил буюу 2016 он хүртэл Рокетст хүчин зүтгэж байсан юм. Энэ хугацаанд 178 тоглолтод оролцож 10.4 оноо, 5.8 самбар, 1.2 хаалт дунджилж 51.2%-тай довтолж байжээ.
Рокетст дөрвөн улирал тоглосны дараа Нью Орлеанс Пэликанс, Милоуки Бакс, урд хөршийн Qingdao DoubleStar Eagles, Голдэн Стэйт Уорриосын хөгжлийн лигийн баг болох Санта Круз Уорриорс, Атланта Хоксын хөгжлийн лигийн баг Эрие БэйХокс багт тоглож байсан юм.
Тэррэнс Жонсын хувьд Эрие БэйХокс багт 23.5 оноо, 9.6 самбар, 5.7 оновчтой дамжуулалт, 1.4 бөмбөг таслалт дунджилж байснаараа Рокетсын хараанд өртсөн байна.
10 өдрийн гэрээтэй Тэррэнс Жонс өөрийгөө харуулахад ердөө таван тоглолт л байгаа юм.
02 сарын 24 Голдэн Стэйт Уорриорс
02 сарын 26 Атланта Хокс
02 сарын 28 Шарлотт Хорнэтс
03 сарын 01 Майами Хит
03 сарын 04 Бостон Сэлтикс
П.Хатансайхан