- 1990 оноос хойшхи өрөнгө оруулалтын 70 орчим хувь нь уул уурхайн салбарт зарцуулагджээ -
Төрөөс гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн яам, агентлагуудын үйлчилгээг танхимын болон цахим байдлаар үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг нээлээ. Уг “Invest in Mongolia center”-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг салбар яамд байрлах юм.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Энэхүү төвийг ил тод, шуурхай, хүнд сурталгүй ажиллах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяаллын газар, Нийгмийн даатгалын газруудын хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээг нэгтгэн ажиллуулах юм. Уг төвийг өргөжүүлж, тулгамдсан асуудлыг тухай бүрд шийдвэрлэж тогтвортой үйл ажиллагаа хангахад засгийн газраас дэмжих болно.
Бид хөрөнгө оруулагчдыг хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлрүү илүү татахаар ажиллаж байна. Гэвч гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн орчин тийм ч хангалттай биш байна” гэсэн юм.
Нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дороос, хурдан шуурхай хүргэж, хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж, шинэ болон дахин хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжийг бүрдүүлэх аж.
Нэг цэгийн үйлчилгээний төвийн дарга, Хөрөнгө оруулалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Дашдэмбэрэл “Хөрөнгө оруулалтын дүн 2015 оноос хойш 20 гаруй хувиар, компаниудын хувь ч мөн тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. 2017 онд нийт 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон бол 2018 оны хагас жилээр 1.7 тэрбумын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Өнгөрсөн оны бүтэн жилийн тайлан, статистик хараахан гараагүй байна. 1990 оноос хойш бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээг үзэхэд 70 орчим хувь нь уул уурхайн салбарт орж ирсэн. Тиймээс 2019 онд бусад салбаруудыг хэрхэн дэмжих талаар бодлого боловсруулах болно.
Хөрөнгө оруулалтыг зохицуулж буй хууль, эрх зүйн орчин хоорондоо бага зэргийн зөрчилтэй байна. Дэмжлэг нь төлөвлөгөөнд тусгагдсан боловч бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа асуудал бас байна” хэмээсэн юм.
Тус төвийн нээлтийн үеэр “Үндэсний хөгжлийн газар – Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан юм.