ТҮҮХЭН ЗУРГУУД №31: Байгаль нуурын чанад

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Түүхч С.Чулуун

2019-02-27 08:30 GMT+8

Ховор зургийн буландаа өөрийн эрхлэн гаргаж буй түүхэн гэрэл зургийн цуврал болох “Монгол орон Монголчууд” номд орсон гэрэл зургуудаас нийтэлж байна. 

ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нэгдүгээр Петр хааны байгуулсан Оросын шинжлэх ухааны академийн Хүн судлал, угсаатны зүйн Хүрээлэн /Кунсткамер/-гийн сан хөмрөгт хадгалагдаж буй гэрэл зургуудыг хэвлэх, нийтлэх эрхийг авсан юм.

Оросын Шинжлэх ухааны академийн Хүн судлал, Угсаатны зүйн музей Күнсткамер нь  1714 онд Их Петр хааны үндэслэн байгуулсан Оросын эртний музей болох Эзэн хааны кунсткамерийн үргэлжлэл юм. XVIII зуунаас эхлээд Монгол улсаас төрөл бүрийн зүйлс Кунсткамерт ирдэг болж, уг музейн монгол фонд үүссэн боловч тодорхой шалтгааны улмаас хөмрөгт Монголтой холбоотой хуучны зургууд зөвхөн XIX зууны төгсгөл үеэс л орж иржээ.

"Энэхүү цуглуулгад байгаа гэрэл зургууд XIX зууны 70-аад оноос манай үеийг хүртэлх хугацааны монголчуудын уламжлалт соёлыг мэдрэх боломж олгож байна. Манай музейд Монголын янз бүрийн бүс нутгуудад авсан, Монголын анхны зургууд бий болсон үеийн гэрэл зургууд ерөнхийдөө бүгд бий" хэмээн Оросын ШУА-ийн Хүн судлал, угсаатны зүйн музейн (Кунсткамер) захирал Түүхийн ухааны доктор Ю.К.Чистов номын өмнөх үгэнд онцолсон байна.

XIX зууны хоёрдугаар хагаст Оросын аялагч-гэрэл зурагчин, худалдаачдын Монгол оронд ирэх үедээ хальснаа буулгасан түүхэн ховор зургуудыг “Монгол орон Монголчууд” цуврал номд анх удаа нийтэлснийг хүргэж байна.


Жич: Энэхүү ном нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан бөгөөд зургуудыг зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах, бусад зорилгоор ашиглахыг хориглоно. 

Оросын гэрэл зураг сонирхогчдын дундаас нэртэй худалдаачин гаралтай А.А.Лушниковын 1895 онд Байгалын чанадад авсан эдгээр зургуудыг энэ удаад онцлон хүргэж байна. Түүний Байгалийн чанадад авсан зургууд нь Монголд авсан зургуудаас илүү тавилт сайтай хэмээн гэрэл зураг сонирхогч, мэргэжилтнүүд үздэг юм байна.

Байгалын чанадын алдартай худалдаачин гэр бүлээс гаралтай А.А.Лушников нь 1898 онд ШУА-ийн Угсаатай зүйн музейн захиралд хандан “…Ирэх жил урлагийн ажлаар Монгол орноор аялах, өөрөөр хэлбэл гэрэл зураг, гар зураг, өрж тавих зүйлс зэргээс бүтэх зураглалдаа хэрэглэх материал цуглуулахад минь зориулж археологийн малтлага хийх зөвшөөрөл өгнө үү” хэмээн хүсэлт гарган, Монголд иржээ. Тэр энэ тухай дурсамждаа “Нүүдэлчдийг зураг авахуулж сургах нь амаргүй хэрэг байв. Ялангуяа охид хүүхнүүд биднийг зах дээр ирэнгүүт зугтаж, бид тэднийг арай гэж зургандаа оруулаад харахад ихэнх нь ар нуруугаараа харсан зураг байв” хэмээн өгүүлжээ.

“Гуджирка” өртөөний хавийн хуш модод. XIX зууны төгсгөлөөр. Зургийг Лушников А.А.

Хамар даваан дээрх шатсан ой. XIX зууны төгсгөлөөр. Зургийг Лушников А.А. Буриад.

Хамар даваан дээрх шатсан ой. XIX зууны төгсгөлөөр. Зургийг Лушников А.А. Буриад.

Хамар даваан дээрх шатсан ой. XIX зууны төгсгөлөөр. Зургийг Лушников А.А. Буриад.

Мысовая голын хүрхрээ. XIX зууны төгсгөлөөр. Зургийг Лушников А.А. Буриад.

Мысовая голын хүрхрээ. XIX зууны төгсгөлөөр. Зургийг Лушников А.А. Буриад.

 “Мысовая” өртөөний орчимд. XIX зууны төгсгөлөөр. Зургийг Лушников А.А. Буриад.

“Мысовая” өртөөний орчимд. XIX зууны төгсгөлөөр. Зургийг Лушников А.А. Буриад.

Байгаль нуурын усан онгоц. XIX зууны төгсгөлөөр. Зургийг Лушников А.А. Буриад.

Байгаль нуурын усан онгоц. XIX зууны төгсгөлөөр. Зургийг Лушников А.А. Буриад.

Хиагтынхны зуслангийн газар. XIX зууны төгсгөлөөр. Зургийг Лушников А.А. Буриад.

Хиагтынхны зуслангийн газар. XIX зууны төгсгөлөөр. Зургийг Лушников А.А. Буриад.

Усть- Кирань (Хиагтынхны зуслангийн газар). XIX зууны төгсгөлөөр. Зургийг Лушников А.А.

 Усть- Кирань (Хиагтынхны зуслангийн газар). XIX зууны төгсгөлөөр. Зургийг Лушников А.А. Буриад.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ