НИТХ-ын даргыг чөлөөлж, шинэ дарга сонгох хурал өнөөдөр 09.00 цагт товлосон ч 15.00 цаг хүртэл хойшилж, улмаар 17 цагийн үед эхэллээ.
Хурал эхэлж НИТХ-ын төлөөлөгчид үг хэлж байгаа бөгөөд энэ үеэр хурлын зарим төлөөлөгч согтуу байгааг хэллээ. Э.Бат-Үүл, Ц.Одонтунгалаг нар хурлын танхимд согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байгааг үг хэлэх үеэрээ онцолсон бөгөөд төлөөлөгчдөд ёс зүйн хариуцлага тооцохыг хүслээ.
Э.Бат-Үүл "Зөвшөөрөлгүй ирсэн гээд иргэнээ та нар хөөгөөд гаргадаг биз дээ. Энэ согтуу төлөөлөгчөө хөөгөөд гаргаач" гэсэн шаардлагыг тавьсан юм.