НИТХ-ын дарга Нийслэлийн Засаг дарга болсон тул өчигдөр шинэ даргаа сонголоо. 09.00 зарласан хуралдаан завсарлаж, хойшилсоор 22 цаг өнгөрч байхад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 69.05 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр Р.Дагвыг НИТХ-ын даргаар сонгосон юм.
Р.Дагва эрх зүйч мэргэжилтэй, МҮОНРТелевиз, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ тус тус ажиллаж байсан гэж танилцуулгадаа дурджээ.
МАН- ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн дарга зэрэг сонгуульт ажил хийж байсан НИТХ-ын шинэ дарга 2017 оны хөрөнгө, орлогын хураангуй мэдүүлэгтээ 330 сая төгрөгийн орон сууц, 230 саяын тээврийн хэрэгсэлтэй гэжээ.
Мөн 71 сая төгрөгийн газар, 40 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй юм байна. НИТХ-ын дарга Р.Дагвын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын хураангуйг хүргэж байна.