АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай "МАН өнөөдөр албан ёсоор 64, албан бусаар 66 суудалтай болсон. Гэтэл ажил хийхэд АН саад болж байна гэж ярьж байна. Ийм суудалтай нам ажил хийж чадахгүй бол өөр хэн хийх юм бэ. Сар бүр хэвлэлээр ярьдаг шигээ шударга ёсоо тогтоо, хий хоосон популизм хийж, асуудал дээр давс цацаж иргэдийг турхирахаа боль. Бүлгийн дарга хийж байгаа Д.Эрдэнэбаттай холбоотой байр суурь байсан, АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой мэдээлэл байгаагүй. Хэрэв тухайн үед гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн бол хэн ч байсан хариуцлага тооц. АН-ын гишүүн гээд бид өмгөөлөхгүй, хариуцлага тооц. АН-ын дарга байна уу, цэрэг байна уу, жирийн гишүүн байна уу хамаагүй, шударга ёсыг талд бид байх болно. АН ямар ч хулгай, луйврыг хамгаалахгүй, ард түмний эрх ашгийг нэгт тавих болно" гэсэн юм.
Мөн тэрбээр "Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга цагдаа, хууль, шүүхийн ажлыг хийгээд байна. Л.Оюун-Эрдэнэ гэмт хэргээр дагнан ажиллах хүсэлтэй бол ЦЕГ-ын дарга эсвэл Улсын ерөнхий прокурор болгомоор дүр зураг харагдаж байна. Хэн нэгэн албан тушаалтан орой бүр хүмүүсийг яллаж болохгүй. Шүүхээр гэмт хэрэг хийснийг тогтоогоогүй байхад ингэж яллаж болохгүй. Яллах ажил Л.Оюун-Эрдэнэд их зохиж байх шиг байна. Тиймээс эрх баригч нам Л.Оюун-Эрдэнийг АТГ, УЕП-ын даргаар тавибал дээр харагдаж байна гэлээ. Өнөөдөр хамгийн хурц шүд У.Хүрэлсүхэд байна, үүгээрээ дийлэхгүй бол явах хэрэгтэй.
Засгийн газар ажил хийж чадахгүй болохоороо орой бүр хүн ялладаг, нийгмийн сэтгэл зүйг хөөс рүү, бухимдал, гэмт хэрэг рүү чиглүүлж байгаа нь буруу. Сүүлийн гурван жил Монгол Улс хөдөлсөнгүй, хий доороо эргэлээ. Хийх ажил их байхад үндсэн ажлаа хийхгүй байна." гэдгийг онцоллоо.