ФОТО: 36 хүртэлх насны Алдарт эхийн нэгдүгээр одонтой найман ээж хуримаа хийлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Фото сурвалжлагч Д.Жавхлантөгс GoGo.mn

2019-03-09 14:00 GMT+8

Улаанбаатар хот дахь Гэрлэх ёслолын ордон, "Одонтой ээжүүд" фэйсбүүк групптэй хамтран 36 хүртэлх насны Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжүүдийн хуримыг зохион байгууллаа.

Үлгэр жишээ залуу гэр бүлүүдийн насан туршийн дурсамж хуримын баярыг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 9-ний Идэрийн барилдлагатай билэгт сайн өдөр зохион байгуулахаар товлосон гэж Гэрлэх ёслолын ордноос мэдээллээ. 

Хуримын ордон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эдгээр хосын хуримыг өөрсдийн зүгээс үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа бөгөөд одонтой ээжүүд бусад байгууллагын дэмжлэгтэйгээр хуримын ёслолын ажиллагааг Континентал зочид буудлын ресторанд хийжээ.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ