Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын эрх баригчид OneCoin-ы үүсгэн байгуулагчдыг саатуулан шалгаж байгаа талаараа мэдээлжээ.
Албан ёсны мэдэгдэлдээ “OneCoin-ы үүсгэн байгуулагчид худал хуурмаг дээр үндэслэн олон тэрбум ам.доллароор үнэлэгдэх компани бий болгосон. Тэд алдарт пирамид аргыг ашиглан их хэмжээний ашиг орлого олсон” гэжээ.
Прокурорын зүгээс OneCoin одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогоор 3 сая гаруй гишүүнтэй гэж үзжээ. OneCoin-ы гишүүд өөр нэгэн хүнд OneCoin-ыг зарснаар дундаас нь шимтгэл авдаг аж. 2014-2016 оны хугацаанд OneCoin 3.7 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байна. OneCoin-ы үнэ 0.56 центээс 33.65 ам.доллар болтлоо өссөн байдаг.
OneCoin Их Британи, Герман, Финлянд, Энэтхэг, Хятад, Болгар зэрэг улсуудад уг сүлжээ хүчээ авсан байх боломжтой бөгөөд улс орны засгийн газрууд энэхүү луйврын талаар анхааруулж, компанийн үйл ажиллагаанд саад тавихыг хичээсэн амжилттай болж байгаагүй гэнэ.
Өнгөрсөн зун баривчлагдсан OneCoin-ы хамтрагч Марк Скотт шүүхээс 20 жилийн ял сонсоод байгаа билээ.
Шүүх OneCoin-ыг үүсгэн байгуулсан эгч дүү нарыг гэм буруутай гэж үзвэл Константин Игнатов дээд тал нь 20 жилийн ял, түүний эгч Ружа Игнатов дээд тал нь 85 жилийн ял авах аж.
Эх сурвалж: Reuters