Ц.Энгүүн "Аримун" продакшны бүтээл "Халуун зүрх" киноны дууг дуулжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-03-16 15:13 GMT+8

Жүжигчин, СТА Д.Ганцэцэг болон А.Ганчимэг нар хамтран "Аримун" продакшн байгуулж, анхны уран бүтээл болох "Халуун зүрх" уран сайхны киногоо энэ сарын 29-ний өдөр нээхээр бэлдэж байна.

Киноны гол дүрд жүжигчин А.Ганчимэг, "Фантастик" продакшны жүжигчин Б.Тамир нар  тогложээ.

Эмэгтэй хүн ямар ч зовлонг дааж чаддагийг, дотоод сэтгэлд нь ямар их хүч чадвар, тэсвэр тэвчээр оршиж байдаг тухай харуулсан уг киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, найруулагчаар Д.Ганцэцэг ажиллажээ.

Сонирхуулахад, "Халуун зүрх" киноны дууг гол дүрийн бүсгүйд зориулан бүтээсэн бөгөөд "The Voice of Mongolia" шоуны үндэсний ялагч Ц.Энгүүн дуулжээ. Тэрбээр киноны анхны хувилбарыг үзээд, гүн сэтгэгдэлтэй үлдэж, зохиолчтойгоо дуугаа хэрхэн дуулах талаар ярилцан, санаагаа хамтран гаргажээ.

Энэхүү дууны үгийг Д.Ганцэцэг бичиж, аяыг Б.Цогбаяр хийсэн байна.

"Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ
Үргэлжлэл болсон үр үлдэнэ..."

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ