Маршалын захидлууд №8: Маршал Х.Чойбалсангийн хувийн гэрэл зургуудаас

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-03-13 08:30 GMT+8

XX зууны Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн зүтгэлтэн Маршал Хорлоогийн Чойбалсангийн 1921-1952 онуудад бичсэн захидлуудыг анх удаа олон нийтэд дэлгэсэн “Маршалын захидлууд” хэмээх номыг Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Тусгай архивын судлаач Н.Батболдын эрхлэн гаргасан. GoGo.mn сайт "Маршалын захидлууд" номд багтсан захидлуудаас цувралаар хүргэж байна. 

Монгол угсаатныг туурга тусгаар болгохын төлөө тууштай зүтгэсэн тэрбээр Сэцэн хан аймгийн Ачит ваны хошууны нутаг Хэрлэн цагаан талбай гэдэг газар Суврагчин отгийн ядуу эмэгтэй Хорлоогийн хөвүүн болон 1895 онд мэндэлжээ. 

Маршал Чойбалсан 8 наснаас 13 нас хүртлээ Хүрээнд шавилан сууж, 1913-1914 онд Богд хаант Монгол Улсын Гадаад яамны дэргэдэх Орос-Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, улмаар 1914-1918 онд Хаант Орос улсын Эрхүү хотын гимназид суралцаж, Х.Чойбалсаны 1921 оны ардын хувьсгалын партизан, Д.Бодоогийн байгуулсан нууц бүлгэмийн гишүүн, 1921 онд МАХН-д элссэн. Тэрбээр: 

  • 1921-1924 онд БНМАУ-ын Бүх цэргийн дэд жанжин
  • 1924-1928 онд БНМАУ-ын Бүх цэргийн жанжин 
  • 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, Мал тариалангийн яамны сайд 
  • 1934-1936 онд  Ерөнхий сайдын жинхэнэ орлогч 
  • 1936-1940 онд ДЯЯ, ЦЯЯ-ны сайд Бүх цэргийн жанжин 
  • 1939-1952 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд
  • 1939-1949 онд Гадаад явдлын яамны сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.  

Маршал Х.Чойбалсан эхнэр Гүндэгмаа, хүү Нэргүй, охин Сувд нарын хамт Орхон голын Улаан цутгаланд

Улс төрийн товчооны гишүүдийн хамт

Маршал Х.Чойбалсан, Нарийн бичгийн дарга Л.Бат-Очир нар 1942 он.

ЗХУ-ын Москва хот. Островскийн 8 дугаар байшин. Зүүн гар талаас Б.Ширэндэв, Л.Бат-Очир, Х.Чойбалсан
Ар талд С.Банзрагч, Ц.Чойжил нар 1942 он.

Х.Чойбалсан. 1914 он

Х.Чойбалсан. 1924 он

Маршал Х.Чойбалсан. Их тэнгэрийн ам. 1942 он

Зүүн гар талаас Ц.Дамбадорж, Х.Чойбалсан, Н.Жадамба, Г.Гэлэгсэнгэ нар.

Маршал Х.Чойбалсан Сталины 70 насны ойн бэлэг сонгож буй нь.

Зүүн гар талаас Д.Догсом, Х.Чойбалсан, Д.Лосол нар

Мал, тариалангийн яамны сайд Х.Чойбалсан эмнэлэгт

Эрхүү хотноо хамт суралцагсад: Содномдорж, Сэрээтэр, Найдансүрэн, Х.Чойлбалсан, Бат-Очир

Х.Чойбалсан Бор толгойн хамт

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 450 санал өгсөн байна.

Дээшээ