Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв (ЭССТ), ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран Монголд анх удаа дата сэтгүүл зүйн хакатон зохион байгуулах гэж байна. Дата сэтгүүлзүйн хакатон зохион байгуулах гэж буйтай холбогдуулан 2018 онд Америкийн Онлайн Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн нэр хүндтэй шагнал хүртсэн Uber Game-тэй холбоотой нийтлэлийг сонирхуулж байна.
Америкийн Нортийстерн Их Сургуулийн сэтгүүл зүйн сургууль Financial Times сонины Digital Delivery буюу тоон системийн дизайн хариуцсан дарга Робин Квонтай тус тоглоомыг хэрхэн бүтээсэн тухай ярилцсаныг ЭССТ-ийн хураангуйлан бэлтгэснээр хүргэж байна.
Дэлхий нийтээр сэтгүүлчид дата мэдээ, мэдээллийг сонирхолтой, бүтээлч аргаар үзүүлэхийн төлөө оюун ухаанаа уралдуулж байна. Тухайлбал, Financial Times сонины сэтгүүлчид цуглуулсан дата мэдээлэл бүрээ уншуулахын тулд Uber Game интерактив тоглоом зохион бүтээжээ.
Uber-ийн жолооч нарын амьдралыг дата сэтгүүл зүйн аргаар яг хажууд нь суугаад хамт яваа мэт харуулах интерактив тоглоом
Financial Times-ийн сэтгүүлчид АНУ-ын тээврийн сүлжээний компани болох Uber-т бүртгэлтэй жолооч нарын ажлын бүхий л зураглал, адал явдлыг харуулсан энэхүү тоглоомыг 2017 онд бүтээжээ.
Uber нь зорчигч тээврийн үйл ажиллагааг цахим аппликейшнд тулгуурладаг бөгөөд үүгээрээ уламжлалт бусад тээврийн компаниудаас ялгаатай юм. Машинтай хүмүүс uber аппликейшний тусламжтай зам нийлэх хүн олж, улмаар орлого олдог энэхүү үйлчилгээ өдгөө дэлхийн 700 гаруй хотод нэвтрээд байна.
Жишээ нь та Хан-Уул дүүргээс Нарантуул зах руу машинтайгаа явах гэж байгаа бол Нарантуул явах хүнийг Uber app-ны тусламжтай олж машиндаа суулган хүргэж өгөөд тохирох хөлсөө авна. Ийнхүү Uber хурдтайгаар өргөн тархаж, бараг албан бус таксиний үйлчилгээ болсон юм. Маш олон хүн чөлөөт цагаараа Uber-ийн тусламжтай халтуур хийх болж, зарим нь албан ёсны такси үйлчилгээ эрхлэгчдээс ч их мөнгө олох болжээ.
Сэтгүүлчид нийтлэл бичихдээ гол дүрийнхээ түүх, амьдралыг уншигчдадаа сайтар ойлгуулахын тулд маш олон зүйл асууж, тэмдэглэдэг. Гэтэл сонин, сэтгүүлийн хуудасны зай, үгийн тооноос хамаараад зарим сонирхолтой мэдээллээ оруулахгүй хасах нь элбэг. Гэвч тухайн баатрынхаа амьдралыг хажууд нь хамт яваа мэт аль болох олон мэдээллээр дүрсэлж харуулах нь чухал байдаг.
Uber Game нь 2018 онд Америкийн Онлайн Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн нэр хүндтэй шагнал хүртжээ
Түүн шиг Uber-ийн жолооч нарын амьдралыг дата сэтгүүл зүйн аргаар яг хажууд нь суугаад хамт яваа мэт харуулах интерактив тоглоом зохиосон байна. Uber нь олон метрополис хотод нэвтэрсэн. Гэхдээ хотуудын эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалж өөр өөр онцлогтой байдаг. Financial Times-ийн бүтээсэн Uber Game-д АНУ-ын Сан Франциско хотод бүтэн цагаар Uber-ийн жолооч хийж талхныхаа мөнгийг олдог хүмүүсийн тухай өгүүлнэ. Бүтэн цагаар жолооч хийдэг залуус нийт дуудлагын талаас илүүг нугалдаг атлаа Uber-т бүртгэлтэй жолооч нарын ердөө 10 хувийг эзэлдэг аж. Мөн тэдний 90 хувь эрэгтэй төдийгүй Америкт саяхан ирж суурьшсан цагаачид байдаг байна.
Тоглоом агуулгад тоглогчийн шийдвэр гаргах сонголтуудыг оруулахын тулд Financial Times (FT)-ийн сэтгүүлчид Цахиурын хөндийд Uber-ийн жолооч хийж амьдардаг жолооч нараас гурван сарын турш ярилцлага хийж, маш их мэдээлэл цуглуулсан байна. Тоглоомын төгсгөлд Uber-ийн тухай дэлгэрэнгүй нийтлэл уншиж болно. Тэр нийтлэлд машинаа хуваалцаж унах энэ шинэ соёлд ямар сонин сорилтууд болон боломж бий болгож байгааг, Uber компани тэр сорилтуудыг хэрхэн яаж даван туулж, шийдэж байгаа тухай өгүүлнэ.
Uber тоглоомыг хийх санааг олох гэж FT-ийн баг нэлээдгүй хугацааг зарцуулжээ. Харин Uber-ийн жолооч нарын тухай олон удаа мэдээ, нийтлэл бичиж байсан сэтгүүлч Леслий Хүүкийн тэмдэглэлийн дэвтрээс тоглоом хийх санаа гарчээ. Сэтгүүлч Леслий ч гэсэн мөн шинэ нийтлэлээ өөр шинэлэг аргаар үзүүлэх эрэл хайгуул хийж, толгойгоо гашилгаж явжээ. Робин Квон хэлэхдээ, “Леслийгийн дэвтэр дээр тэр жолооч нарын асар олон үнэ цэнэтэй бөгөөд сонирхолтой нарийн мэдээллүүд байсан учраас, тэдгээрийг сонины зай талбай, үгийн багтаамжаас болоод оруулахгүй орхих хайран байсан. Тэгээд л тэр их мэдээллийг багтаах арга хайсны эцэст тоглоом хийхээр шийдсэн” гэжээ.
Жолооч нараас гурван сарын турш ярилцлага хийж, маш их мэдээлэл цуглуулсан байна. Тоглоомын төгсгөлд Uber-ийн тухай дэлгэрэнгүй нийтлэл уншиж болно
Тоглогчид өөрсдөө ямар машин авах, Сан Францискогийн аль хэсгээр явж захиалга авах, эсвэл утсаа 24 цаг нээлттэй байлгах учир дата авах уу, өөр утас авах уу гэх мэт өөрийгөө жолоочийн оронд тавьж, тэдгээр жолооч нар өдөр тутам ямар ямар шийдвэр гаргах болдог, мөн түүнийхээ үр дүнд нь хэр их мөнгө олж байгааг нь олж мэдэх юм. Ингэснээр Uber-ийн жолооч нарын тэрхүү мэдрэмжийг тоглогчдод ч мөн адил төрүүлж, мэдрүүлэх гайхалтай бүтээл болжээ.
FT-ийн багт дижитал контент, тоглоом бүтээдэг бусад багуудын адил харагдах байдал, жолооч нарыг хэрхэн дүрслэх, утас болон компьютерын дэлгэцээр тоглоход асуудалгүй ажиллах горимийг хангах гэх мэт олон арван шийдэх зүйлс гарсан байна.
Энэхүү тоглоом бүтээх явцад тэдний тоглоомыг хүмүүс сэтгүүл зүйн бүтээл гэж хүлээж авах болов уу, эсвэл харилцан тоглодог тоглоом шиг гэж хүлээж авах болов уу, түүнчлэн ингэж тоглоом зохион бүтээсэн нь бичлэгийн төрөл зүйлийн нэг хэлбэр мөн үү гэх асуултууд хамгийн их санаа зовоосон байна.
Дараах линкээр уг тоглоомыг сонирхоорой: https://ig.ft.com/uber-game/
Бэлтгэсэн: ЭССТ