Старчейз Автоматив Лимитд ХХК нь Jaguar, Land Rover брэндийн автомашины үзэсгэлэнгийн танхимыг Соёл Амралтын Зайсан Хилл Цогцолборт албан ёсоор нээлээ.
Уг компани Jaguar, Land Rover брэндийн Монгол дахь албан ёсны дилерийн эрхийг өнгөрөгч оны аравдугаар сараас өмнөх дилерээс шилжүүлэн авч ажиллаж байгаа аж.
Старчейз Автоматив Лимитд ХХК нь Jaguar, Land Rover дэлхийн стандартын дагуу бэлтгэгдсэн мэргэшсэн засварын инженерүүдийг өмнөх дилерээс авч ажиллуулан Борлуулалтын дараах үйл ажиллагаа буюу авто механик, сэлбэгийн агуулах, их биеийн засвар, будаг болон автомашины угаалга зэргийг цогцоор нь явуулдагаараа онцлогтой аж.
Мөн Jaguar, Land Rover автомашиныг эзэмшигчид болон тэдний төмөр хүлэгт чанарын өндөр түвшинд борлуулалтын дараах дэмжих үйлчилгээг үзүүлэхийг зорьж байгаа аж.
"Старчейз Автоматив Лимитд" ХХК-ий захирал СТИВ ПОТТЕР: БИД ХЭТДЭЭ ЦАХИЛГААН АВТОМАШИН ОРУУЛЖ ИРНЭ
- Манай Старчейз Автоматив Лимитд ХХК нь Сингапур төвтэй группын нэг хэсэг бөгөөд бид Хятад, Ази, Номхон далайн тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд томоохон байр суурь эзэлдэг. Бидний толгой групп дэлхийн тансаг зэрэглэлийн автомашины тэргүүлэх брэнд болох Porsche, Jaguar, Land Rover, Audi, BMW, Aston Martin, Bentley, Lamborghini болон Bugatti зэрэг брэндийн автомашиныг дэлхий дахинд борлуулж байна.
Үзэсгэлэнгийн танхим нь автомашины танилцуулгын маш чухал, салшгүй нэг хэсэг байдаг бөгөөд энэ нь түүнийг үзэж, хүрч, мэдрэх боломжийг хэрэглэгчдэд олгож байдгаараа давуу талтай. Энд нэг жишээ дурдахад, өнгөрсөн жил цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла компани бүтээгдэхүүнүүдээ зөвхөн цахимаар худалдаалахаар бүх үзэсгэлэнгийн танхимаа хаасан. Гэтэл автомашины худалдаанд show room буюу үзүүлэнгийн танхим байх шаардлагатай юм байна гэж тэд үзэн хэдхэн долоо хоногийн өмнө дахин нээхээр болсноо зарласан. Тэгэхээр үзэсгэлэнгийн танхим автомашины хувьд ямар чухал болохыг харж болно.
Тансаг автомашины чиг хандлага голчлон томоохон цогцолбор, дэлгүүрт үзэсгэлэнгийн танхимаа нээсэн байдаг. Тэр жишгээр үзвэл энэ нь Монголд анх удаа гэж хэлж болно. Мөн манай Старчейз засвар үйлчилгээний төв нь тоног төхөөрөмж болон хүчин чадлын хувьд хамгийн сайн нь гэж онцолмоор байна. Бид цаашдаа цахилгаан машини оруулж ирэхээр төлөвлөж байна.
"Старчейз Автоматив Лимитд" ХХК-ий Борлуулалтын менежер Б.НАРАНЦЭЦЭГ: БИД ТУН УДАХГҮЙ RANGE ROVER EVOQUE ШИНЭ ЗАГВАРЫГ ТАНИЛЦУУЛНА
- Land Rover брэнд нь Монгол улсад орж ирэн хэрэглээнд нэвтрээд даруй 15 жил өнгөрсөн бол Jaguar брэнд жил хагасын өмнөөс орж ирсэн. Jaguar, Land Rover хоёр салшгүй холбоотой брэндүүд юм. "Старчейз Автоматив Лимитд" ХХК-ий хувьд Монгол улсад 2018 оны аравдугаар сараас эхлээд Jaguar брэндийг албан ёсны дилер хийж байна.
Манай засвар үйлчилгээ, борлуулалтын баг хамт олон бүгд мэргэжлийн, чадвартай хүмүүс байдгаараа мөн давуу талтай. Бидний дараагийн төлөвлөж буй зүйл Range Rover Evoque шинэ загварыг зах зээлд танилцуулна. Land Rover брэндийг оруулж ирсний 15 жилийн ойтой холбоотойгоор олон ажлууд төлөвлөж байна. Мөн хамгийн том үзэсгэлэнгийн танхим, авто засварын төвийг нэг дор багтаасан барилгын зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна. Хэрэглэгч худалдаа хийх, сэлбэг засвар үйлчилгээг нэг газраас авах нь цаг мөнгийг ч хэмнэнэ. Jaguar, Land Rover хоёр нь тансаг болон аюулгүй ажиллагаагаар тэргүүлэх брэндийн тоонд зүй ёсоор ордог. Жишээ нь, Jaguar нь Английн хатан хааны таашаадаг брэнд. Манайд ч мөн ялгаагүй алдартнууд, олны танил эрхмүүд хэрэглэдэг автомашин юм.
Сонирхуулахад, 2004 оноос хойш уг хоёр брэндийн бүтээгдэхүүн албан ёсны дилерээрээ дамжин 600 гаруй тоогоор зах зээлд борлуулагдсан байдаг. Тэгэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн шиг бус хэрэглэгч зөвхөн өөртөө зориулаад захиалгат худалдан авалт хийдэг тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн гэдгийг эндээс харж болно.