Өчигдөр фэйсбүүк компанийн WhatsApp-ийг хариуцаж байсан Крис Даниелс, Бүтээгдэхүүн хариуцсан захирал Крис Кокс нар албан ёсоор ажлаа хүлээлгэн өглөө. Үүнийг тэд өчигдөр болсон фэйсбүүкийн системийн алдагдалтай холбон тайлбарлажээ.
“Гайхалтай хүмүүсээ алдах үнэхээр харамсалтай байна. Гэхдээ энэ явдал өөр хүмүүст илүү хариуцлагатай, шинэ үүргийг хүлээн авах боломж олгоно” хэмээн Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч, CEO Марк Зукерберг хэлжээ.
Кокс энэ компанид их удаан (2005 оноос хойш) ажилласан, Зукербергийн баруун гар гэхээр хүн юм. Тэрээр News Feed-ийг бүтээхэд гар бие оролцжээ.
А.Эрхэмбаяр
Эх сурвалж: CNN