Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурал эхэллээ. Энэ хуралд яамны газрын дарга нар, АМГТГ-ын удирдлагууд оролцон, сэтгүүлчдийн асуултад хариулдаг юм.
Уул уурхайн сайд Канадын Торонто хотноо болсон, PDAC-олон улсын хурлын үр дүнг танилцууллаа. Энэ хуралд оролцсон гол зорилго нь “ЭТТ” ХК-ийн төрийн эзэмшлийн 30 хүртэл хувийг олон улсын хөрөнгө оруулагчдад санал болгох төлөлвлөгөөг танилцуулах байсан юм.
Цагаан суваргын ордод төрийн эзэмшил 0 байхар Засгийн газрын тогтоол гарган тогтоосон байдаг.
Олон улсын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын банкууд энэ төслийг ихэд сонирхож байгааг сайд онцлов. Иймд IPO эхлэх хүлээлт үүсчээ. Иймд хувьцаа арилжаалахад бэлтгэх ажлын хэсэг нэмэлт цагаар, бүрэн хүчээ дайчилж ажиллах чиглэлийг яамнаас өгчээ. Одоогоор санхүүгийн болон хуулийн зөвлөхөө сонгон шалгаруулжээ. Техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах явц үргэлжилж байна.
Гэвч одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулийг яаралтай засварлах шаарлага үүсжээ. Иймд Сангийн яамтай хамтран энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулжээ.
Энэ хуулийг өөрчлөхгүй бол төрийн өмчит “ЭТТ” ХК-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй арилжих явц удааширна, цаг алдана гэсэн юм.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 7-нд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Байгалийн баялаг ард түмний өмч мөн гэж Үндсэн хуулийн 6.1-т заасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг (нүүрс, алт, зэс байхаас үл хамааран) улсын мэдэлд буцаан авах тухай зөвлөмжийг УАБЗ гаргасан. Үүнийг биелүүлэх зорилгоор Засгийн газар ажлаа хийж, “Эрдэнэт” үйлдвэрт ажиллалаа. Бид нэг улсаас хэтэрхий хараат болсон тул үүнд анхаарлаа хандуулах ёстой. Түүнээс 49 хувийг авчирсан нь зөв буруу гэдэг жижиг юм битгий хөөцөлд, цогц арга хэмжээ гэж Засгийн газарт анхааруулсан. Эхний алхмуудаа хийлээ.” гэсэн юм. Улсын төсвийн хөрөнгөөр нийт 400 орчим ордод хайгуул хийжээ.
-Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн: Эдгээр ордын тусгай зөвшөөрлийг цуцлах, улс авах асуудал байхгүй. Компаниуд хуулийн дагуу ажлаа хийгээд явж байна. З.Энхболд дарга ямар үндэслэлээр ингэж ярьсныг өөрөөс нь асуух хэрэгтэй.
Ураны салбар их төвөгтэй байна. Уранаа төмөр замаар ч, агаараар тээвэрлэх боломжгүй.
-УУХҮ-н сайд: Монгол 1960-аад оны дүнд үеэс 1980 оныг хүртэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс байсан. Энэ үед бүх хайгуулыг улсын төсвөөр гүйцэтгэжээ. 1997 онд М.Энхсайхан Ерөнхий сайд байхад Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Үүнээс хойш ашигт малтмалын тусай зөвшөөрлийг замбараагүй олгох болсон юм. Би сайд болоод иймэрхүү замбараагүй ажлуудыг эмхлэх гэсээр ихэнх цагаа зарцуулж байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэний дараа тусгай зөвшөөрлийг ААН-үүдэд чөлөөтэй буюу хэн хамгийн түрүүнд өргөдлөө өгсөнд нь олгодог болсон. Гэхдээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайд өөрийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийсэн ААН байхыг үгүйсгэхгүй. Бид хуулийн зөвлөхүүдтэй хамтран зөв шийдэл гаргана. Түүнээс бүх тусгай зөвшөөрлийг хурааж болохгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.4.5-д энэ талаар маш тодорхой заасан.
Ураны салбар их төвөгтэй байна. Уранаа төмөр замаар ч, агаараар тээвэрлэх боломжгүй. Уран болон газрын ховор элементийн салбарт төр дангаараа ажиллах нь зөв. Ер нь УИХ, аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын бүрэн эрхэд хүртэл уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой олон эрх олгосон. Энэ нь ажил явуулахад их төвөлтэй нөхцөл үүсгэдэг.
Х.Хэрлэн: Цагаан суваргын ордод төрийн эзэмшил 0 байхар Засгийн газрын тогтоол гарган тогтоосон байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшсэн бол өмнөх төлбөрийг тухайн компани нөхөн төлөх үрэгтэй. Энэ зардлыг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураан авдаг журам бий. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм зөрчил граагүй. Бүгд төлбөрөө төлөөд явж байна.
-“Эко Алтан Заамар” компанид 4 хүн амиа алдлаа. Ямар хариуцлага тооцох вэ?
-УУХҮ-ийн сайд: Энэ явдалд би маш их эмгэнэж, эмзэглэж байна. Энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцална. Компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн, мэргэжлийн хүмүүс, инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй. Мөн сорчилсон байдлаар олборлолт хийдгийн уршиг энэ юм. МХЕГ бидэнд удахгүй ослын дүгнэлтээ танилцуулна. Осол болохоос нэг өдрийн өмнө Байгаль орчны яам энэ компанийн асуудлыг хэлэлцэн, тусгай зөвшөөөрлийг нь цуцлах талаар ярилцсан байгаа юм. Харамсалтай нь маргааш нь осол гарсан. Тус компанийн 0189 тоот лицензийн талбайд осол гарсан. Нийт 4 тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани байгаа юм.
Ирэх даваа гарагт би Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай хамтарсан тушаал гаргана. "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн гзарын тосны хаягдлыг Дорноговьд булшлахыг хориглоно.
-Энэ онд манай гол түүхий эдийн үнэ ханш ямар байх вэ?
-Нүүрсний зах зээл энэ онд их боломжийн байна. Үнэ уруудахгүй, харин ч өснө гэж мэргэжлийн шинжээчд дүгнэсэн. Алтны хувьд манай улсын хуульд алтны ордуудыг стратегийн ордод хамааруулдаггүй. Энэ байдлыг өөрчилнө. Уран, газрын тосны салбарт тусгай бодлого боловсруулна. Учир нь цахилгаан машины үйлдвэрлэлийн улмаас дэлхийн зэх зээлд газрын ховор элемент дахин анхаарлын төвд орлоо. Яамны дэргэд газрын ховор элементийн нэгж байгуулна.
Энэ чиглэлд ажилладаг хувийн хэвшлийнхнийг бид дуудаж уулзсан. Лугийн гол, Мушгиа худаг гэх мэт газарт боломжийн ордуудыг нээсэн тул эдгээр ордыг эзэмшиж буй компаниудтай хэлэлцээ хийж байна. Тэдний тус тусдаа эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг нэгтгэн, “Эрдэнэс Монгол”-д хариуцуулна. Германы компани энэ салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Энэ онд тус улсын Засгийн газар кобалт, литиум, лийтийн түүхий эд болох газрын ховор элемент худалдаж авахаар их хэмжээний хөрөнгө оруулахаар зэхэж байна. Хоёр улсын хамтарсан компани байгуулна. Одоогоор энэ компанийн эзэмшил ямар байхыг шийдээгүй. ХБНГУ технологийн хөгжлөөр тэргүүлдэг тул бид хамтран ажиллах нь зүйтэй гэж үзсэн юм.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч тал хэлэлцээ хийх санал гаргалаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийн тухайд Дээд шүүх эцсийн шийдээ гаргасан. Засгийн газар хэлцлийн ширээний ард сууна байх. Би ажлын хэсэг багтаагүй. Л.Оюун-Эрдэнэ сайд ажлын хэсгийг ахалсан. Гарц нь хэлцэл хийх шүү дээ. БНХАУ-д энэ компанийн тодорхой хувийг өгөх, шилжүүлэх тухай яриа от байхгүй. Стандарт банктай шүүхдэлцэж байгаа асуудал ч нааштай байгаа юм билээ. Удахгүй энэ талаар та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
-Түүхий газрын тос олборлогч компаниуд байгаль орчин бохирдуулсаар байна.
-Ирэх даваа гарагт би Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай хамтарсан тушаал гаргана. "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн гзарын тосны хаягдлыг Дорноговьд булшлахыг хориглоно. Тус компанийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээр солигдсон юм билээ гэв.