Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан гуравдугаар сарын 15-ны Баасан гарагийн 11:00 цагаас “Спортын төв ордон”-д болно. Тус барилдааныг сүүлийн үед үндэсний бөхийн барилдаануудыг дуу дүрс, мэдээ, мэдээллийн шинэ түвшинд шууд дамжуулан хүргэж буй “SPS” телевиз шууд дамжуулахаар болжээ. Сумын цолтнуудын барилдааныг зарим телевизүүд хэдэн жилийн өмнө шууд дамжуулж байсан боловч сүүлийн жилүүдэд үзэгч олонд шууд дамжуулан хүргэсэн нь үгүй юм.
Энэхүү барилдаанд Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, сумын баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн, сумын заан Б.Батбаян, Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, сумын баяр наадамд мөн дөрвөнтөө түрүүлсэн Т.Төгсжаргал нар магнайлан барилдахаар бүртгүүлжээ.
МУБИС-ийн нэрэмжит барилдаанд 128 бөх хүч үзнэ.
Т.Түмэндэмбэрэл