Өчигдөр Самсунг нүүрэн тал нь тэр чигтээ дэлгэц байх ухаалаг утсан дээр ажиллаж байгаагаа мэдэгджээ. Энэ нь тус гар утас нүүрэн хэсэгтээ ил харагдах камер, товч тэр байтугай хүрээгүй байна гэсэн үг юм.
Өнгөрсөн сард танилцуулсан Galaxy S10-д ашигласан дэлгэцэн “доторх” хурууны хээ уншигч, дэлгэцэн “дундах” камер зэрэг технологиуд компанийн хувьд том амжилт байсан ч үүнээс илүүг хийхээ энэ мэдэгдлээрээ илэрхийлжээ.
Самсунгийн судалгаа болон хөгжүүлэлт хариуцсан R&D группийн Дэд ерөнхийлөгч Ян Бюнг-Дук “Ойрын 1-2 жилд ийм гар утсыг хийх боломжгүй. Гэхдээ технологийн дэвшлийн ачаар хүчин чадлын хувьд бусдаасаа дутахааргүй ч хэрэглэгчдэд харагдахгүй камер цаашлаад бидний зорилгоо болгоод буй бүхэлдээ дэлгэцтэй ухаалаг утсыг бүтээж чадна” гэжээ.
Мөн тэрээр “Galaxy S10-ын нүүрний камерыг дэлгэцэн дунд нь суулгах ярвигтай байсан ч бид чадсан. Мэдээж нүүрний камерыг дэлгэцэнд нүх гаргаж хийхээс өөр олон арга бий. Бидний гол зорилго бол камераас эхлээд бүхий л мэдрэгчдийг дэлгэцийн ард буюу хэрэглэж буй хүнд харагдахгүй байхаар суурилуулах юм. Ингэснээр манай ухаалаг утсыг хэрэглэж буй хүмүүс янз бүрийн нүх эсвэл хар хэсэг биш зөвхөн дэлгэц л харах болно” гэж дурдсан байна.
Самсунг дэлгэцэн доорх камераас гадна Crystal Sound OLED буюу чанга яригчийн зориулалтаар ашиглагдаж болох дэлгэц бүтээхээр ажиллаж байгаа гэнэ.
Эх сурвалж: Yonhap