ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. 2018 онд тус алба нийт хэчнээн хэрэг дээр ажилласан, хэдийг нь прокурорт шилжүүлсэн тоон мэдээллийг танилцуулав. Мөн хэрэг хуучирдаггүй гэдгийг анхааруулав.
Учир нь хорин жилийн өмнө үйлдэгдсэн, 49 удаа хутгалан, хүний аминд хүрсэн хэргийг 20 жилийн дараа илрүүлэхэд 18 настай иргэн үйлдсэн байжээ.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
G time гэх сүлжээний хэргийг мөрдөн байцаах алба шалгаж байна. Нийт 11734 иргэн хохирч, урьдчилсан тооцоогоор 26 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хохирол учирсан.
-Автомашины эд анги, тоног төхөөрөмжийг хулгайлах хэрэг их гарч байна.
-Энэ тал дээр арга хэмжээ авах боломж бий. Иргэд, төрийн байгууллагууд хамтарч үр дүнд хүрнэ. Жишээ нь өнгөрсөн онд hybrid маркийн автомашины 40-50 акумлятор алдагдсан. Хэрэг үйлдсэн 3-4 бүлгийг Нийслэлийн цагдаагийн, мөрдөн байцаах алба тогтоосон юм. Тэдгээр этгээдүүд шүүхээр орж, гэм буруутай нь тогтоогдон шалгагдаж байна. Автомашины толь мөн алдагдаж байна. Эд эд ангиудыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд зардаггүй. Гэмт этгээдүүд гудамжинд, аж ахуй нэгжийн зөвшөөрөлгүй хүмүүсээр дамжуулан зарж байна. Зах зээл нь байгаа учраас ийм хэргүүд гарч байгаа юм.
Өнгөрсөн улирлаас цагдаагийн байгууллага Да хүрээ, Өгөөмөр, Хархорин зэрэг захуудтай гэрээ байгуулж ажиллаж байна. Иргэд аж ахуйн нэгжүүд тухайн эд ангийг хулгайнх мөн үү гэдгийг тогтоох үүрэггүй. Гэхдээ тухайн хэргийг шалгаад илрэхэд эх үүсвэрт нь хариуцлага тооцно. Тиймээс задалсан эд анги авахдаа нэр, регистрийг нь тэмдэглэж авах үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй, удаа дараа ийм асуудал гаргавал лангуу түрээсэлж буй гэрээг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.
-БНСУ-ын элчин сайдын яамнаас визний материалыг шалгах хугацааг 50 хоногоор хойшлуулсан. Хуурамч материал БНСУ-ын элчин сайдын яаманд ихээр бүртгүүлдэг. Иргэдэд хуурамч материал зарж, залилах гэмт хэрэг хэр их бүртгэгддэг вэ.
-БНСУ-д зорчих виз гаргаж өгнө гэж бүлэг этгээдүүд ийн үйлдсэн залилангийн хэргийг эрүүгийн цагдаагийн ажлын хэсэг гарган тусгайлан шалгаж байна. Нэлээд иргэн хохирсон гэх мэдээлэл бий. Хэрэг одоохондоо шийдэгдээгүй байна.
G TIME СҮЛЖЭЭГ САНААЧЛАГЧ, КАЗАХСТАНЫ ИРГЭН МӨРДӨН БАЙЦААЛТЫН ШАТАНД ОРГОН ЗАЙЛСАН, ОДООГООР ОЛДООГҮЙ БАЙНА
-Залилах гэмт хэргүүд хэр их гарч байна вэ?
-Сүлжээний залилангийн олон хэрэг гарсан. Тэр дундаа G time гэх сүлжээний хэргийг мөрдөн байцаах алба шалгаж байна. Нийт 11734 иргэн хохирч, урьдчилсан тооцоогоор 26 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хохирол учирсан. Хоёр хүнийг сэжигтнээр татсаны нэг нь Монгол Улсын, нөгөө нь Казахстаны иргэн. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан, одоогоор олдоогүй байна. 6,9 тэрбум төгрөг, 400 гаруй сая төгрөгийн үнэтэй автомашинууд, 3 тэрбум орчим төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг бид хохирогчдын хохирлыг барагдуулахаар битүүмжилсэн. Сэжигтэн оргон зайлсан учраас, гэм буруутайг нь бүрэн гүйцэд тогтоогоогүй. Иймд хохирол барагдуулахад хүндрэлтэй байна. Хохирогчдын зарим нь сүлжээний явцад мөнгөө эргүүлэн авсан. Харин дийлэнх олонх нь огт мөнгөө аваагүй.
Хулгай, залилангийн гэмт хэргүүдийн ихэнх нь давтан хэргүүд байдаг. Хулгайн хэрэг буурах хандлагатай байна.
-Залилангийн хэргүүдээс хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөө өгөөч?
-Иргэд урьдчилан төлчихвөл тухайн барааг өөрт нь өгнө гэсэн гэмт этгээдийн үгэнд хууртан залиланд өртдөг. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага урьдчилгаа төлбөр шилжүүлэх бол хүлээн авагч тал бодитой юу гэдэгт анхаарах хэрэгтэй.
-Хууль бусаар цоохор ирвэс агнасан талаарх мэдээллийг дэлгэрүүлэхгүй юу?
-2002 оны Эрүүгийн хуульд зөвхөн байгаль орчинд хохирол учруулсан тохиолдолд шалгадаг байсан бол одоогийн хуулиар тодорхой үйлдүүдийг багтаасан. Үүнд тээвэрлэсэн, худалдсан, борлуулсан, чихмэл хийсэн, гаршуулсан, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх мэт үйлдэл багтана. Зуучлалын үүрэг гүйцэтгэж буй иргэд өөрсдөө буруутан болохыг анхаарах хэрэгтэй.
-Хоёр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа талаар?
-11 мөрдөгч ажлын уртасгасан цагаар ажиллаж байна. Ажлын үр дүн гараагүй шалгагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна.
-25 шүүгч 24 прокурорыг шалгасан нь юу болсон бэ?
-Эрхэлж буй албан тушаалтай холбогдолтойгоор шийдвэрээ буруу гарсан, Эрүүгийн хууль, эрүүгийн хянан шийдвэрлэхтэй холбоотой хуулийг зөрчсөн, хувийн сонирхлоор ажилласан гэсэн үндэслэлээр шалгаж байна.
-“Эко Алтан Заамар”-т гарсан ослыг шалгаж байна уу?
-Нутаг дэвсгэрийн харьяаллаар Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
-Талийгаач Бямбаагийн нас барсан хэргийн шалгалтын явц ямар шатанд явж байна вэ?
-Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс дээр шалгаж байна. Хохирогчийн сүүлийн мөчүүдийг харуулсан бичлэгүүдийг эрүүгийн хэрэгт хавсаргаж, ар гэрт нь үзүүлсэн.
-Нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн 18-р байрнаас үсэрч, эрэгтэй эмэгтэй хоёр хүн амиа алдсан.
-Шалгаж дуусаагүй байна.
А.Эрхэмбаяр