Цахилгаан автомашины томоохон үйлдвэрлэгчдийн нэг Тесла одоогоор ажиллаж байгаа хэд хэдэн дэлгүүрээ хааж, автомашины үнээ дунджаар 3 хувиар нэмэх шийдвэрийг гаргажээ.
Хэдий өнгөрсөн сард Тесла ихэнх дэлгүүрээ хааж, цахим хэлбэрээр автомашинуудаа зарж эхэлнэ гэж байсан ч энэ долоо хоногт албан ёсны блогоороо тэрхүү шийдвэрээ өөрчилснөө мэдэгдсэн юм. Үнэ нь нэмэгдэх болсон загваруудад Model S, Model X болон Model 3-ын хамгийн үнэтэй загварууд багтаж байгаа аж.
Тесла “хангалттай сайн ажиллаагүй” гэх шалтгаанаар нийт дэлгүүрүүдийнхээ 10 хувийг аль хэдийн хаагаад байгаа юм. Блогтоо эдгээр хаагдсан дэлгүүрүүдийн заримыг нь цөөн ажилтантайгаар нээх төлөвлөгөө бий хэмээн бичсэн байна.
Харин ирэх саруудад нийт дэлгүүрүүдийнхээ 20 хувийг хаах эсэхээ тэдгээрийн борлуулалт дээр нь үндэслэн шийдэх аж.
Түүнчлэн Тесла 3-р сарын 15 буюу өнөөдөр Монголын цагаар 11 цагт Tesla Y загварын автомашинаа танилцуулах аж.