МҮБХ www.ticket.mn-тэй хамтран ажиллах болсон тухай бид мэдээлж байсан билээ.
Өнгөрсөн ням гарагт Монгол бөхийн өргөөнд болсон Зэвсэгт хүчний түүхт 98 жилийн ой, монгол цэргийн өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны үеэр бөхийн билетийг анх удаа онлайнаар борлууллаа. Монгол бөхийн өргөө ч үзэгчээр дүүрэн байсан.
Монгол бөхийн өргөө ашиглалтад орсон цагаас барилдааны үед суудал зааж байсан түүх үгүй.
Харин ням гарагийн барилдаанд бөхчүүд заасан суудалдаа, билетээр орж байгаа үзэгчид маань суудлын дугаарын дагуу суусан юм. Суудлын дугаараас болж үзэгчдээс бага зэргийн маргаан гарсан хэдий ч өмнө нь байгаагүй томоохон дэвшил энэ ням гарагт ийнхүү хэрэгжлээ.
Монгол үндэсний бөх нь баяр наадам, спорт, цэнгүүн гэдгээсээ гадна үзвэрийн хувьд бас нэгэн жишигт нийцсэн үйл явдал болов.